Швед, Финлянд халдлагад өртвөл Их Британи дэмжлэг үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2022.05.12-нд нийтлэгдсэн

Швед, Финлянд халдлагад өртвөл Их Британи дэмжлэг үзүүлнэ

Швед, Финлянд халдлагад өртвөл Их Британи дэмжлэг үзүүлнэ

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон өчигдөр Швед, Финлянд улстай Европын аюулгүй байдлыг бэхжүүлэх шинэ хэлэлцээрүүдийг тохиролцож, халдлагад өртөх тохиолдолд хоёр улсын зэвсэгт хүчинд дэмжлэг үзүүлэхээ амлалаа.

Их Британийн "Батлан ​​хамгаалах, аюулгүй байдлын хамтын ажиллагаанд алхам хийсэн өөрчлөлт" гэж тодорхойлсон хэлэлцээр нь аль нэг улс NATO-д элсэхээр шийдсэн тохиолдолд Оросын заналхийллийг давахад туслах аж.

Жонсон Шведийн Ерөнхий сайд Магдалена Андерссонтой уулзсаныхаа дараа "Бидний хэлж байгаа зүйл бол Шведэд гамшиг тохиолдох юм уу халдлага болсон үед тус улсын  хүсэлтийн дагуу Их Британи тусламж үзүүлэх болно" гэж онцлов. Дайралт болсон тохиолдолд Их Британи улсаас Шведэд цэргээ илгээх эсэх талаар Жонсон дэлгэрэнгүй мэдээллээгүй.

Орос улсаас Украин руу довтолсон нь Швед болон хөрш Финлянд улс үндэсний аюулгүй байдлаа  хэрхэн хамгаалж байгаа талаар дахин бодоход хүргэв.

Тус хоёр улс NATO-д элсэх төлөвтэй байгаа ч өргөдлөө боловсруулах явцад нэг жил хүртэл хугацаа шаардагдах тул тэд аюултай  байдалд орно гэж санаа зовж байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж