Хонгконг дахь ардчилалын төлөөлөгчдийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2022.05.12-нд нийтлэгдсэн

Хонгконг дахь ардчилалын төлөөлөгчдийг баривчилжээ

Хонгконг дахь  ардчилалын төлөөлөгчдийг баривчилжээ

Хонконгийн жагсагчдын татан буугдсан сантай холбоотой ардчиллыг дэмжигч дөрвөн хүнийг гадаадын хүчинтэй хамтран ажилласан гэх үндэслэлээр Хятад баривчилсан тухай эх сурвалж өчигдөр мэдэгдэв. Хонконгийн үндэсний аюулгүй байдлын цагдаагийн газраас Азийн хамгийн ахмад, нээлттэй католик шашны номлогч нарын нэг, 90 настай кардинал Жозеф Зенийг баривчилжээ.

Хонгконгийн номлогч асан Зен, дуучин, жүжигчин Денис Хо, өмгөөлөгч Маргарет Нг, эрдэмтэн Хуй По Кеунг нарын хамт гадаад хүчинтэй хамтарсан гэж цагдаагийн газраас мэдэгдэв. Орон нутгийн мэдээлснээр баривчлагдсан хүмүүс нь 2019 оны ардчиллыг дэмжигч жагсаалд оролцсон жагсагчдад  хууль эрх зүйн болон бусад санхүүгийн тусламж үзүүлж байсан 612 хүмүүнлэгийн тусламжийн сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч байсантай холбоотой гэж таамаглаж байна.

По-кеунг Мягмар гаригт  Герман руу нисэх гэж байхад нь онгоцны буудлаас баривчилсан гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.  Өөр нэг итгэмжлэгдсэн төлөөлөгч Сайд Хо хууль бус цуглаанд оролцсон хэргээр аль хэдийн шоронд хоригдож байгаа юм байна. Өнгөрсөн жил тус хотын цагдаагийн газраас жагсаалд тусалсан буяны байгууллагыг үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн байж болзошгүй хэмээн шалгаж байгаа гэж мэдээлж байв.

Эх сурвалж: Nikkei Asia

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж