Н.Түвшинбаярыг шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа

Хуучирсан мэдээ: 2022.05.12-нд нийтлэгдсэн

Н.Түвшинбаярыг шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа

Н.Түвшинбаярыг шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа

НЭМЭЛТ:

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Н.Түвшинбаярт холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр өглөө 09:30 цагт эхэлсэн боловч шүүх хуралдааныг даргалагч шүүгч Д.Доржсүрэнгээс татгалзан гарах хүсэлт гаргасан. Учир нь хэрэг маргааныг хянан шийдвэрлэх явцад шүүгчид хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа нөлөөлөхөөр завдсан үйлдэл гарсан тул шүүгч нөлөөллийн мэдүүлэг хөтөлж хүргүүлсэн байна.
Тус нөлөөллийн мэдүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөл хуралдаанаараа хэлэлцээд, шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн, гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн тул цагдаагийн байгууллагад шилжүүлсэн.
Дээрх шалтгаанаар даргалагч шүүгч Д.Доржсүрэн шүүх бүрэлдэхүүнд татгалзан гарах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд татгалзлыг хүлээн авч, Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системээс хэргийг дахин хуваарилалтад оруулж, шүүх хуралдааныг жич товлохоор шийдвэрлэлээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхны шатны шүүх Н.Түвшинбаярт холбогдох эрүүгийн хэргийг өнөөдөр /2022.05.12/ шүүж байна. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 101 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан“, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” зүйл ангиар прокуророос яллах дүгнэлт үйлджээ. Шүүх хуралдааныг хохирогч, шүүгдэгчдийн хүсэлтийг харгалзан, хаалттай явуулахаар болсон байна.

 Хохирогчийн өмгөөлөгч О.Санчирбал шүүх хуралдааныг хаалттай явуулах болсон асуудлаар тайлбар өгөхдөө "Хуульд заасны дагуу гэрч оролцуулах болон хувь хүний нууцтай холбоотой асуудлыг ярих учир хурлыг хаалттай явуулах хүсэлтийг гаргасан. Шүүх хүсэлтийг хүлээж авсан. Н.Түвшинбаяр шүүх хуралд өөрийн биеэр оролцоно. Нэр бүхий 10 гэрч оролцуулна" гэлээ.

ӨНӨӨДРИЙН ШҮҮХ ХУРАЛД 10 ХҮРТЭЛХ ГЭРЧ ОРОЛЦОНО

Олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн, 2022 оны гуравдугаар сарын 18-ны өдөр тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Хуульд зааснаар хүний амь насыг онц хэрцгий аргаар хөнөөсөн, бусдын эд зүйлийг устгах гэмтээх гэдэг зүйлчлэл бий. Эрүүгийн хуулийн 11.2 зүйлд 12-20 жил эсвэл бүх насаар нь хорих ялтай. Н.Түвшинбаяр 2021 оны арванхоёрдугаар сараас хойш цагдан хоригдож буй.

Шүүгдэгч, хохирогчдын талаас шүүх хуралдааныг хаалттай явуулах санал гаргасны дагуу өнөөдрийн хуралдаан 10 хүртэлх гэрчтэй, хаалттай болох юм.

Прокуророос Н.Түвшинбаярыг согтуурсан үедээ хохирогч Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, тархинд нь хавсарсан, олон хүнд гэмтэл учруулан, онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөж, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.

10.1 дүгээр зүйл.Хүнийг алах

1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.1.онц харгис хэрцгийгээр алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Хэрэг 2021 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр гарсан байдаг. Тодруулбал, Хан-Уул дүүргийн  "MGT Mining LLC" компанийн захирал С.Гал-Эрдэнийн оффист уг зодоон болсон.  Зодооны улмаас тархиндаа хүнд бэртэл авсан Улсын начин Э.Энхбат БНСУ-д очин удаан хугацаагаар эмчлүүлсэн ч бэртлээ даалгүй нас барсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж