Япон улс шинэ технологио Хятадад алдахгүйн тулд хууль батлав | News.MN

Япон улс шинэ технологио Хятадад алдахгүйн тулд хууль батлав

Япон улс шинэ технологио Хятадад алдахгүйн тулд хууль батлав

Япон улс шинэ технологио Хятадад алдахгүйн тулд хууль батлав

Японы парламент өчигдөр технологийг хамгаалах, нийлүүлэлтийн чухал сүлжээг бэхжүүлэхэд чиглэсэн Эдийн засгийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл баталлаа. Мөн улсын эмзэг салбар, дэд бүтцэд ажиллаж буй компаниудад тавих хяналтаа чангатгах болсон байна. АНУ Хятадаас импортлогдох технологийн салбарт хориг арга хэмжээ авсны дараа Японы парламент уг  хуулийн төслийг санаачилжээ.  

Шинэ төсөл голчлон  Хятадаас эдийн засаг, технологи зэрэг өргөн хүрээний салбараа тусгаарлан патентын эрхээ хамгаалах гэсэн Японы шинэ бодлого юм. Тус хуулийн төсөл эхний ээлжид хоёр жилийн хугацаанд хэрэгжинэ.  Мөн Оросоос Украиныг эзлэн түрэмгийлсэнтэй холбогдуулан Япон шинэ хуулийн төслөө санаачлан баталсан. Ингэснээр хангамжийн сүлжээ, дэд бүтцийг хакердах , кибер халдлагад өртөх, үндэсний аюулгүй байдалд чухал ач холбогдолтой технологийн патентыг хулгайд алдах зэрэг асуудлуудаас өөрсдийгөө хамгаалах боломжтой болно.  

Төслийн хүрээнд  Японы засгийн газар дулаан хангамж, ус нийлүүлэлт, мэдээлэл харилцаа, эдийн засаг,  тээвэр зэрэг 14 салбарыг бүрэн хяналтдаа авах боломжтой юм. Энэ нь тус салбарууд үйл ажиллагаандаа программ хангамжийн шинэчлэлт хийн, ямарваа нэг шинэ технологи худалдаж авсан тохиолдолд засгийн газартаа мэдээлж байх үүрэгтэй болгов.  

Мөн шинэ хууль тогтоомж нь компаниудад хилийн чанадаас тээвэрлэж буй бараа материалын хомстол зэрэг тасалдлаас хамгаалах, нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэхэд туслах замыг нээж өгнө. Энэ нь цаашлаад төрийн албан хаагчид пүүсүүдэд хяналт шалгалт тавих эрхийг олгож байна. Японы шинэ аюулгүй байдлын механизм нь эдийн засагт ямар ч аюулгүй гэдгийг батлах судалгаа шинжилгээ явуулах газруудад дэмжлэг болгох үүднээс засгийн газар санхүүжилт олгох аж. Судалгаанаас гарсан дүн шинжилгээг мөн патентлаж системчилнэ. Ирэх хавраас эхлэн шинэ хуулийн төсөл хэрэгжиж эхлэнэ гэж "Kyodo” мэдээллэв.  

Дээрх зурагт Японы тоглоом үйлдвэрлэгч Томи компани болон  сансар судлалын агентлагийн хамтран бүтээсэн сарыг судлах робот. Энэхүү хууль нь Японы технологийн ололтыг бусад улс оронд ашиглахгүй байх зорилготой юм. Уг хуульд Японы засгийн газар чипс, эмийн бүтээгдэхүүн, ховор ашигт малтмал зэрэг хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг сайтар хянаж байх ёстой чухал салбарт  тооцож, ханган нийлүүлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэн, худалдан авалтад тусална гэж заасан.  Мөн шинэ хуулийн хүрээнд зөрчил гаргасан иргэн, байгууллагыг 1 сая иен буюу 7680 ам.доллараар торгох юм.  

Зарим бизнес эрхлэгчид шинэ хуулийн тодорхой бус байдал болон засгийн газрын хөндлөнгөөс оролцож буйд санаа зовж буйгаа илэрхийлээд амжжээ. Гэвч Японы парламент хуулийн төслийг дахин шалгах хэрэггүй гэж үзсэн юм.

Гэхдээ яагаад заавал Японы засгийн газар бизнес, хувийн хэвшлийн компаниуд болон судалгааны байгууллагуудын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, хяналт тавин, ажлаа мэдээлж байхыг  хуульчлах болов?
Өнгөн хэсэгтээ Японы салбар бүрийн аюулгүй байдлыг хадгалах, санаагаа хулгайд алдахгүй байх хэмээн нэрийдэж байгаа нь Хятадтай олон жилийн турш маргалдаантай байсан патентын асуудал гэж ажиглагчид үзэж байна. Учир нь Хятад улс дэлхийд эзлэх патентын тоогоороо нэгт ордог бол Япон гуравт ордог. Хятадын хувьд ямарваа нэгэн шинэ технологийг хуулбарлаж, өөрийн мэт үзэх үзэл нь хэт давамгай. Тиймдээ ч  Япон шинэ санаа болгоноо тэр доор нь хадгалж, патентжуулах хүсэлтэй байгаагийн илрэл нь энэ шинэ хуулийн төсөл юм.
 

  Эх сурвалж: South china daily post, Nikkei  japan 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-05-12 213.87.150.216

= Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт —- http://Hot24.pw

Avatar

DR. ADITYA 2022-05-12 197.211.52.32

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган долл

Avatar

Зочин 2022-05-12 154.222.5.61

Новшын х***а нарыг байранд нь буцаа Япончууд аа?

Avatar

Зочин 2022-05-12 172.58.56.58

-cpok xpnenu

Avatar

absaarxan. gobu, ene ysag yed batalgaat xygatsaa life tme 2022-05-12 172.58.56.58

xuumel dagyyx,nettei bolym.

Avatar

opyylaxgyi baix, kamerdjee, Te 2022-05-12 172.58.56.58

zaxin Olonlog krakttrskei,tybegtei,xyndrelteus yum yumryy yschij oyyanxandj,blrtj.

Avatar

Зочин 2022-05-12 122.201.25.122

чипсийн нууц технологи. NEWSийн найз нараа та нар Google Translate ашиглаж болноо. Гэхдээ редактор гээд баахан гахай толгойтуудад бас цалин өгдөг байлгүй дээ. тэд нарыгаа бас ажлыг нь хийлгээ. удахгүй танайхаас унших юмгүй болно шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж