Хятад улс Монголоос ямаа, хонины мах болон махан бүтээгдэхүүн импортлохоо түр хугацаагаар зогсоожээ. Энэ тухай Хятадын засгийн газар өнөөдөр /2022.05.11/ гаргасан мэдэгдэлдээ дурдсан байна.
Малын тоо толгой хорогдоход хүргэдэг каприпоксвирус дөрөвдүгээр сарын 29-нд илэрсэнтэй холбогдуулан тус шийдвэрийг гаргажээ.
Каприпоксвирус нь "Chordopoxvirinae" дэд овог, "Poxviridae" овгийн вирусийн төрөл юм. Каприпоксвирусүүд нь амьтанд халддаг вирусүүд дунд хамгийн ноцтой нь юм. Голчлон хонь, ямаа, үхэрт халддаг байна.
Эх сурвалж: IQSTOCK, WIKIPEDIA
Холбоотой мэдээ