Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно

Хуучирсан мэдээ: 2022.05.12-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно

Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно

Улаанбаатарт өдөртөө үүлшиж, ялимгүй хур тунадас орно. Салхи хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 6-8 градус дулаан байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын сав газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.  Ихэнх нутгаар салхи хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Өдөртөө Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 13-18 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

Уулархаг нутгаар хур тунадас орж, говь, тал, хээрийн нутгаар салхитай, ихэнх нутгаар сэрүүвтэр байна.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж