"20 га газар шатсаныг унтраахаар ажиллаж байна"

Хуучирсан мэдээ: 2022.05.11-нд нийтлэгдсэн

"20 га газар шатсаныг унтраахаар ажиллаж байна"

"20 га газар шатсаныг унтраахаар ажиллаж байна"

Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт өнөөдөр /2022.05.11/ 16.20 цагийн  үед шар өвс шатаасны улмаас гал түймэр гарсныг онцгой байдлын алба хаагчид унтраахаар ажиллаж байна. Нийслэлийн онцгой байдлын ерөнхий газраас энэ талаар тодруулахад “Хаврын хуурайшилт, салхи шуургатай үед иргэд шар өвс шатааснаас үүдсэн гал түймэр гарах нь ихэссэн. Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх уул, Дукейн дэлгүүрийн буудал орчимд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 15:30 цагт хүлээж авсан.

Гал унтраах 34 дүгээр ангийн бэлтгэл ээлжийн алба хаагчид шуурхай ажиллаж, 16.20 цагт 4х4 хэмжээтэй амбаар, ойролцоогоор 20 га орчим газар хөрсний шар өвс шатаж байсан, галын тархалтыг зогсоож журамд оруулан, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Иргэд анхаарал сэрэмжтэй байж, хуурайшилт ихтэй байгааг харгалзаж, шар өвс шатаахгүй байхыг анхааруулж байна" гэсэн юм.

Иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн хашаандаа өнжмөл шар өвс, ногоо шатаасны улмаас өөрийн болон бусдын эд хөрөнгөд хохирол учруулах, цаашлаад ногоон бүс галд өртөх эрсдэлийг дагуулж байгаа аж. Иймд иргэд татсан тамхи, асаасан гал цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг таглаа бүхий нүх, саванд хийхийг албаны хүмүүс зөвлөж байна. Хашааны өнжмөл өвсийг шатааж, ил гал гарган, иргэд, олон нийтэд хохирол учруулсан тохиолдолд, Зөрчлийн тухай хууль тогтоомжийн дагуу торгууль тооцож, учирсан хохирлыг нөхөн төлүүлдэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж