Байгууллагын нууцын зэрэглэлтэй болохыг үүрэгджээ | News.MN

Байгууллагын нууцын зэрэглэлтэй болохыг үүрэгджээ

Хуучирсан мэдээ: 2010.03.16-нд нийтлэгдсэн

Байгууллагын нууцын зэрэглэлтэй болохыг үүрэгджээ

Үндэсний архивын газраас Геологийн төв лабораторийн архивт шалгалт явуулжээ. Шалгалтаар тус лабораторийн архивын өрөө нь зориулалтын бус байранд байрласнаас таазнаас нь ус нэвчин хөгцөрч муудсан байсны дээр цонх нь хамгаалалтын торгүй, архивын техник хэрэгсэл дутмаг байсан байна. Архивын бичиг баримтыг гэрлийн болон бусад нөлөө, шороо тоосноос хамгаалж зориулалтын хавтас хайрцагт хийсэн байх учиртай. Тиймээс горимын дагуу чийг, дулаан, агаар солилцоог хэвийн байлгахад анхаарч, цэвэрлэгээг тогтмолжуулах, лац тавихыг үүрэг болгосон байна.  Түүнчлэн Геологийн төв лаборатори нь байгууллагын хэмжээнд нууц баримт бичгийн зэрэглэл тогтоогоогүй дутагдал илэрчээ. Иймд хувь хүний нууцын тухай, байгууллагын нууцын тухай хуулийн заалтуудыг судалж, байгууллагын хэмжээнд нууц баримт бичгийн зэрэглэл тогтоон жагсаалт гаргахыг Архивын ерөнхий газраас үүрэг болгожээ.

Д.Сура
     

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж