Сурагчдын олимпод Монгол Улсаас хоёр тамирчин өрсөлдөнө | News.MN

Сурагчдын олимпод Монгол Улсаас хоёр тамирчин өрсөлдөнө

Сурагчдын олимпод Монгол Улсаас хоёр тамирчин өрсөлдөнө

Сурагчдын олимпод Монгол Улсаас хоёр тамирчин өрсөлдөнө

Сурагчдын 19 дүгээр олимпийн наадам буюу "Гимназиад-2022" энэ сарын 14-нөөс 22-ны өдрүүдэд Франц улсад болно. Энэхүү наадамд Монгол Улсаа төлөөлөн жүдо бөхийн төрлөөр хоёр тамирчин, нэг дасгалжуулагч оролцохоор эх орноосоо мордох гэж байна.

Сурагчдын зуны 19 дүгээр наадамд нийт 69 улсын 3662 тамирчин оролцохоор бүртгүүлжээ.

Эх орноо төлөөлөн дараах тамирчид оролцоно.

  1. Доржпүрэвийн Номин

Оролцох төрөл: Жүдо бөхийн -57кг

2005 оны долдугаар сарын 19-нд төрсөн. Нийслэлийн лаборатори 1-р дунд сургуулийн 11е ангийн сурагч. Самбо, жүдо бөхөөр хоёр жил хичээллэж буй. Жүдо бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл, самбо бөхийн залуучуудын УАШТ алт, самбо, жүдо бөхийн аймаг, бүсийн аварга болон нэрэмжит тэмцээнүүдийн алт, мөнгө, хүрэл медальтай.

  1. Батхуягийн Батдаваа

Оролцох төрөл: Жүдо бөхийн -60 кг

2004 оны дөрөвдүгээр сарын 3-нд төрсөн. "Баянчандмань" ерөнхий боловсролын сургуулийн 12а ангид сурдаг. Самбо, жүдо бөхөөр зургаан жил хичээллэж буй. Жүдо бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл медальтай. 2021 онд жүдо бөхийн өсвөр үеийн Азийн аваргад Монгол Улсаа төлөөлөн оролцож байсан. Самбо бөхийн өсвөр үеийн УАШТ-ий алт, Монголын хүүхдийн зургадугаар их наадмын аварга, залуучуудын УАШТ хүрэл медальтай.

Наадмын дэлгэрэнгүй мэдээлэл, спортын төрлүүд, үр дүнгийн талаар www.isfsports.org вэб сайтаас мэдээлэл авна уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бэк 2022-05-11 64.119.27.158

Энэ чинь харин жинхэнэ Олимп байна

Avatar

М 2022-05-11 202.126.90.151

Хүүхдүүддээ амжилт, ямар гоё тэмцээн бэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж