Оросын орон зайг Чех эзлэв | News.MN

Оросын орон зайг Чех эзлэв

Оросын орон зайг Чех эзлэв

Оросын орон зайг Чех эзлэв

Нэгдсэн үндэстний байгууллагын Хүний эрхийн зөвлөлөөс өнгөрсөн сард ОХУ-ыг түдгэлзүүлсний дараа Москва 47 гишүүнтэй тус зөвлөлөөс бүрмөсөн гарснаа зарласан. НҮБ-ын Ерөнхий ассамблейн санал хураалтаар Хүний эрхийн зөвлөлд Оросын оронд Чех улсыг сонгожээ. Ерөнхий ассамблейн 157 орон Чехийг Оросын оронд Хүний эрхийн зөвлөлд сонгохыг дэмжсэн бол 23 орон санал өгөхөөс татгалзсан байна.

ОХУ тус ассамблейн Хүний эрхийн зөвлөлд гурван жилийн хугацаатай сонгогдон ажиллаж байсан ч өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр Украин руу довтолсноор дээрх үйл явдал өрнөсөн. Ийнхүү Чех улс 2023 оныг хүртэл Оросын оронд Хүний эрхийн зөвлөлд ажиллана. Энэхүү шийдвэр нь ерөнхийдөө улс төрийн агуулгатай юм.

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл өнөөдөр Украины асуудлаар тусгай хурал зарласан байна.

Хүний эрхийн зөвлөлөөс өмнө нь 2011 онд жагсагчдын эсрэг хүч хэрэглэсэн Муаммар Каддафийн шийдвэрийг эсэргүүцэн Ливи улсыг түдгэлзүүлэх шийдвэр гаргаж байв.

Эх сурвалж: REUTERS
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-05-11 64.119.24.138

Orosiig G7-goos xasax xeregtei.

Avatar

Зочин 2022-05-11 192.82.92.201

Оросыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс татаж Японыг оруулах хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж