Д.Сосорбарам нүүр рүү нь гурил цацсан хүмүүсийг өрөвдөв

Хуучирсан мэдээ: 2022.05.11-нд нийтлэгдсэн

Д.Сосорбарам нүүр рүү нь гурил цацсан хүмүүсийг өрөвдөв

Д.Сосорбарам нүүр рүү нь гурил цацсан хүмүүсийг өрөвдөв

Нийслэлийн Ардчилсан намаас өнөөдөр /2022.05.11/ Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө цуглаан зохион байгуулж, мэдээлэл хийсэн. Тэд "Орос Украинд үүссэн дайн бусад жижиг улс оронд ч үүсч болзошгүй нөхцөл байдал болсныг анхааруулж байна" гэж мэдэгдсэн. Энэ үеэр нэгэн иргэн АН-ын гишүүн Д.Сосорбарам руу гурил цацаж, түүнийг ихэд бухимдуулав.

АН-ын гишүүн Д.Сосорбарам нүүр рүүгээ гурил цацсан хүнийг ихэд өрөвдөж байгаагаа цуглааны үеэр хэлсэн.

Тэрбээр "Монголын ардчилал, эрх, эрх чөлөөний төлөөх тэмцэлд энэ мэт увайгүй үйлдлийг үл тооно. Миний нүүр рүү гурил цацаж байгаа Х.Баттулгын гар, хөл явах дуртай улс орон руугаа зайлахад болно. Энэ бол юу ч биш. Илүүг үзэж, харж чадна. Ардчилал, үнэт зүйлийнхээ төлөө өөрийгөө зольсон олон хүний өмнөөс энэ үгийг бардам хэлнэ" гэсэн юм.

Монголын прокурор, цагдаа Путины хүчний байгууллага шиг увайгүй загнан, улсынхаа Үндсэн хууль, бусад хуулийг уландаа гишгэж байгааг нийслэлийн АН-ынхан ийнхүү эсэргүүцэж, шаардах үеэр тэдний цуглааныг мөн эсэргүүцэгчид ийнхүү гурил цацаж, үймүүлэхийг оролдсон юм. Тэднийг цагдаагийн алба хаагчид түр саатуулж, мэдүүлэг авч байгаа аж.

Гурил цацсан иргэн "1921 онд Орос улсын тусламжгүйгээр Манжаас чөлөөлөгдөж чадах байсан уу. Мөн 1961 онд япончууд Халх голоор дайрч орж ирэхэд Орос тусалж байсан. Дэлхий монголчуудыг хүлээн зөвшөөрөхгүй байхад Орос улс бидэнд тусалж байсан. Үүнийг бодох хэрэгтэй шүү дээ. Мөнхийн найрамдалт улс байх ёстой. Хоёр орны дунд хагарал үүсгэж болохгүй. Төрийн цагдаа нар ажлаа хийж, үүнийг зогсоох хэрэгтэй" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ХахаХаха
12
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж