“МИАТ” ХК-ийн тийз захиалахад хүндрэл үүссэн үү?

Хуучирсан мэдээ: 2022.05.11-нд нийтлэгдсэн

“МИАТ” ХК-ийн тийз захиалахад хүндрэл үүссэн үү?

“МИАТ” ХК-ийн тийз захиалахад хүндрэл үүссэн үү?

Гадаадад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэд “МИАТ” ХК-ийн тийз захиалахад төлбөрийн нөхцөл хүндрэл үүсгэж байгаа талаар иргэд гомдол гаргах болсон.  Энэ талаар  “МИАТ” ХК–аас тодруулахад, “Американ экспресс”-ээр төлбөр төлөхөд асуудалтай байгаа бөгөөд Монгол карт, Union pay болон “МИАТ” компанийн төлөөлөгчийн газраар дамжуулан нислэгийн тийз захиалахад асуудалгүй гэдгийг тодотгов.

Дашрамд дурдахад, "МИАТ" ХК зургадугаар сарын 21-нээс Улаанбаатар-Франкфурт чиглэлд долоо хоногт таван удаагийн нислэгийн давтамжтай болгохоор судалж байгаа аж. Тус компани Франкфурт чиглэлд таван удаа нислэг үйлдвэл Истанбул чиглэлийн нислэгийн тоог нэмэгдүүлэх боломжгүйгээ илэрхийлсэн. Гэвч Бүгд Найрамдах Турк Улс, Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрээр долоо хоногт гурван удаа нислэг үйлдэх эрхтэй тул томилогдсон тээвэрлэгчид тохиролцвол нислэгийн тоог нэмэгдүүлэх боломжтой ажээ.

Б.БАТДЭЛГЭР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж