Хятадын хамгийн царайлаг залуу шүүхэд ханджээ

Хуучирсан мэдээ: 2022.05.11-нд нийтлэгдсэн

Хятадын хамгийн царайлаг залуу шүүхэд ханджээ

Хятадын хамгийн царайлаг залуу шүүхэд ханджээ

Динжэнь Жэнжу нэртэй 21 настай хятад залуу нэгэнтээ хамгийн царайлаг залуугаар тодорч байсан. Тодруулбал, 2020 оны арваннэгдүгээр сард түүний инээмсэглэж буй долоон секундын бичлэг цахим орчинд тавигдсанаар алдар нэр нь түгжээ.

Төвд малчин Динжэнийг гадаад төрхнөөс өөр онц авьяасгүй гэж шүүмжилж, элдэв доромжилсон үг, зураг, аудио олонтаа цацдаг байна. Тиймээс Динжэнь Ням гаригт төлөөлөгчөөрөө дамжуулан өмгөөлөгчийн захидлыг нийтэд дэлгэж, гүтгэлгийн шинжтэй зүйлс нийтлэхгүй байхыг хүсээд, сэтгэгдлийн дагуу цахим шүүмжлэгчдийг шүүхэд өгчээ. Цахим орчин дахь шүүмжлэгчид зөвхөн Динжэнийг бус, түүний шүтэн бишрэгчдийг хүртэл "Амжилтаас илүү гадаад үзэмжийг үнэлдэг" гэж шүүмжилсэн байна.

Динжен нь Хятадын баруун өмнөд хэсэгт орших Сычуань мужийн Литанг хотод төрсөн. Өсч төрсөн нутагтаа төлөөлөгчөөр ажиллах болсноор хамгийн ядуу гэж нэрлэгддэг мужийг аялал жуулчлалын алдартай бүс болгосон байна. Тэрбээр өнгөрсөн жил НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр зэрэг хэд хэдэн арга хэмжээнд уригджээ.

Динжений тамхи татаж буй бичлэг 2021 оны нэгдүгээр сард цахим сүлжээнд тавигдсаны дараа түүн рүү дайрах нь улам ихэсчээ. “10 жил хичээж сураад ч Динжений инээмсэглэлийн дөрөвний нэгд хүрэхгүй нь” гэж нэгэн хэрэглэгч хошигнож бичсэн байна.

Хятадын хамгийн царайлаг эрд атаархаж, шүүмжлэгсдийн ихэнх нь эрчүүд аж. Динжений талаарх эрчүүдийн бодол нэртэй хаштаг хүртэл трэнд болж байсан удаатай. Эрчүүд өөрсдийгөө түүнээс илүү царайлаг гэж баталж, цахим сүлжээнд зургаа нийтлэх болсныг “Sixth tone” хуудас мэдээлэв. Тэр байтугай 2020 оны арванхоёрдугаар сард Хятадын тэргүүлэгч Хупу спортын форумаас судалгаа явуулахад нийт оролцогчдын 63 хувь нь өөрсдийгөө Динженээс илүү царайлаг гэж боддог гэжээ.

Эх сурвалж: NEXT SHARK, SIXTH TONE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ХахаХаха
12
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
4
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж