Монгол бичгийн эссе бичлэгийн уралдааны ялагчид тодров

Хуучирсан мэдээ: 2022.05.11-нд нийтлэгдсэн

Монгол бичгийн эссе бичлэгийн уралдааны ялагчид тодров

Монгол бичгийн эссе бичлэгийн уралдааны ялагчид тодров

Японд төвтэй Өмнөд Монголын их хуралдай болон Дэлхийн монголчуудын холбоо хамтран орон даяар “Миний мэдэх Өмнөд Монгол” нэртэй монгол бичгийн эссе бичлэгийн уралдаан зарласан. Уралдаан 2022 оны хоёрдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн хоёр сарын хугацаатай үргэлжилсэн. Нийт 19 аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд ангийн 92 сурагч оролцов. Эдгээр сурагчдаас шалгарсан шилдэг 12 сурагчийн шагнал гардуулах ёслолыг өнөөдөр /2022.05.11/ буюу “Өвөр монголчуудыг дэмжих” өдрөөр зохион байгуулсан юм.

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах (10-12 дугаар анги), дунд (6-9 дүгээр анги) гэсэн хоёр ангиллаар явагдаж, тус бүр зургаан байр шалгаруулав. Уралдааны эсээг онлайнаар болон биетээр хүлээн авчээ.

Хөдөө орон нутгаас монгол хэл, бичгийн багш нар өөрсдийн сурагчдаа бэлтгэн оролцуулсан нь онцлууштай байсан талаар зохион байгуулагчид хэлж байна. Нөгөөтэйгүүр, эссе бичлэгийн уралдаанд оролцохын тулд сурагчид монгол бичгийн унших бичих чадвараа дээшлүүлэх, сайжруулах, Өвөр Монголын түүхийг судалж мэдэх гээд олон талын мэдлэгтэй болжээ.

Дэлхийн монголчуудын холбооны үүсгэн байгуулагч Л.Пүрэвдорж шагнал гардуулах ёслолын үеэр "Монгол Улс 2025 онд монгол бичигт шилжих зорилт тавьж, бэлтгэл ажлууд хийж байна. Монгол бичгээ түгээн дэлгэрүүлэх, өв уламжлалаа сэргээх, хойч үедээ өвлүүлэх нь монголчуудын түүх болоод соёл юм" гэж дурдлаа.

Шалгарсан 12 шилдэг сурагчид:

Дунд анги 6-9: Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн 9-1 ангийн сурагч Ц.Сарангоо, 106-р сургуулийн 9б ангийн сурагч С.Бодьцэцэг, Г.Бямбасүрэн, Нийслэлийн 105-р сургуулийн 7д ангийн сурагч О.Анхжаргал

Ахлах анги 10-12: Шинэ эрин лаборатори сургуулийн 11а ангийн сурагч Э.Ундрам, Баянхонгор аймаг, Баянцагаан сумын ерөнхий боловсролын сургуулийн 11б ангийн сурагч Т.Цэнд, Баянзүрх дүүргийн 21-р сургуулийн 10д ангийн сурагч Б.Мөнхшүр, НЕБӨЗБАС-ийн 10г ангийн сурагч О.Нарансолонго нар шалгарчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж