Тусламжийн нислэгээр топ донор Д.Бум-Эрдэнийг яаралтай тээвэрлэжээ

Хуучирсан мэдээ: 2022.05.11-нд нийтлэгдсэн

Тусламжийн нислэгээр топ донор Д.Бум-Эрдэнийг яаралтай тээвэрлэжээ

Тусламжийн нислэгээр топ донор Д.Бум-Эрдэнийг яаралтай тээвэрлэжээ

ОБЕГ-ын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн алба хаагчид “ЕС-145” загварын нисдэг тэргээр энэ сарын 7-ны өдөр Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд ажил үүргээ гүйцэтгэж байгаад авто осолд орсон Монголын топ донор Д.Бум-Эрдэнийг агаараар шуурхай тээвэрлэн, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүлээлгэн өгчээ.

Түүнийг тус аймгийн нэгдсэн эмнэлэгт яаралтай хүргэж, Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасагт сэхээн амьдруулах тусламжийг цаг алдалгүй үзүүлсэн байна. Гэвч өвчтөний биеийн байдал хүнд, яаралтай агаараар тээвэрлэх шаардлага гарсан тул аймгийн удирдлагуудаас ирүүлсэн хүсэлтийн дагуу улсын Онцгой комиссын даргын шийдвэрээр үнэ төлбөргүй яаралтай тээвэрлэжээ.

Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн алба хаагчид “ЕС-145” загварын нисдэг тэргээр эмнэлгийн тусламжийн нислэг үйлдсэнээс хойш таван удаагийн нислэгээр зургаан иргэнийг тээвэрлэн ГССҮТ-д хүргээд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж