АНУ-ын Конгрессын танхимд өнгөрсөн нэгдүгээр сарын 6-нд болсон үймээний дараа Трамп твиттер хуудастаа бүрмөсөн хориг тавиулсан. Твиттер өөрийн шийдвэртээ хүчирхийллийг цаашид өдөөх эрсдэлтэй гэж иш татан, Трампын эрхийг хаасан байна.
"Тесла"-гийн гүйцэтгэх захирал Илон Маск Мягмар гаригт "Financial Times" сэтгүүлийн "Future of Car" бага хурал дээр үг хэлэхдээ "АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампад тавьсан "Твиттер"-ийн хоригийг цуцална" гэж мэдэгджээ.
Өөрийгөө "Үг хэлэх эрх чөлөөний үнэмлэхүй үзэлтэн" гэж нэрлэсэн Маск саяхан сошиал медиа платформыг эзэмшихийн тулд 44 тэрбум ам.долларын гэрээ байгуулсан байна. Трампыг "Твиттер"-т хориглох шийдвэр нь түүний дуу хоолойг намсгасангүй. Харин ч улс төрийн зөв хүмүүсийн дунд түүний үзэл бодлыг нэмэгдүүлсэн гэж Маск үзэж, Трампын хоригийг "Ёс суртахууны хувьд буруу бөгөөд туйлын тэнэг" гэж нэрлэжээ.
Эх сурвалж: HINDUSTAN TIMES
Холбоотой мэдээ