Шри-Ланкийн цэргүүд жагсагчид руу гал нээж байна

Хуучирсан мэдээ: 2022.05.11-нд нийтлэгдсэн

Шри-Ланкийн цэргүүд жагсагчид руу гал нээж байна

Шри-Ланкийн цэргүүд жагсагчид руу гал нээж байна

Шри-Ланкийн аюулгүй байдлын хүчнийхэн арал дээрх засгийн газрын эсрэг жагсаалыг дарахын тулд хууль зөрчсөн жагсагчид руу буудах тушаал өгсөн байна. Жагсагчид тус арлын түүхэн дэх хамгийн аймшигтай эдийн засгийн хямралын улмаас ерөнхийлөгч Готабая Ражапаксаг огцрохыг шаарджээ. Өнгөрсөн Даваа гаригт түүний ах Махинда Ражапакса гудамжны мөргөлдөөний улмаас ерөнхий сайдын суудлаасаа буусан байна.

Готабая Ражапакса суудлаасаа огцорсон нь тайван байдал авчраагүй төдийгүй хүчирхийллийг гаруулжээ. Тиймээс засгийн газар  цэргүүддээ олон нийтийн өмчийг дээрэмдэж, хүний амь нас хохироож буй хэний ч өөдөөс гал нээхийг тушаасан байна.

Түүнчлэн нийслэл Коломбо хотын гудамжинд эргүүл хийхээр арми, тэнгисийн цэргийн болон агаарын хүчний хэдэн арван мянган албан хаагчийг байршуулжээ. Тус улсын нийслэлийн төв эмнэлгээс Даваа гаригаас хойш 8 хүний амь эрсдэж, 200 гаруй хүн хүнд шархадсан талаар мэдээлсэн байна.

Зарим нь засгийн газрыг дэмжигч бүлэглэлийн мөргөлдөөний үеэр, бусад нь цагдаа нар нулимс асгаруулагч хий хэрэглэсний улмаас бэртэж гэмтжээ. Жагсагчдын өмгөөлөгчид ерөнхий сайдын талынхны эсрэг хэрэг үүсгэж буйгаа "ВВС"-д мэдээлсэн байна.

Мөргөлдөөн эхэлснээс хойш нэг шөнийн дотор улстөрчдийн 50 гаруй байшин шатжээ. Махиндагийн ах, ерөнхийлөгч Готабая Ражапаксагийн оффисын гадна олон хүн түүнийг ажлаасаа гарахыг уриалж байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж