Ц.Анандбазар нарын 5 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх үү? | News.MN

Ц.Анандбазар нарын 5 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх үү?

Ц.Анандбазар нарын 5 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх үү?

Ц.Анандбазар нарын 5 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх үү?

Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал хүргүүлсэн ч амжилт олоогүй. Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өнгөрсөн сарын 25-нд гаргасан. Үүний дагуу УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэрийг үндэслэн байнгын хороо, чуулганы хуралдаанаас дээрх дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн билээ.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, тэдэн дээр Ц.Анандбазарыг нэмж, УИХ-д бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал  дахин хүргүүлэхээр болжээ. Өөрөөр хэлбэл, гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр шалгуулах боломжтой гэж үзсэн. Учир нь УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд нэр бүхий гишүүдийг хуулийн байгууллагаас дуудаж тайлбар, мэдүүлэг авахгүйгээр шууд яллах эрсдэлтэй гэж үзсэн байж болох талтай.

Ямартай ч УЕП-оос УИХ-ын дөрвөн гишүүнээс гадна Ц.Ананбазарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг тавихаар төлөвлөж байгаа аж. Ц.Анандбазарын хувьд бэлгийн хүчирхийллийн хэрэгт яллагдагчаар татагдсан. Өмнө нь дээрх гишүүдийн хамт бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай мэдээлэл гарсан ч хойшлуулаад байсан юм.

Мөрдөн шалгалтын явцад дээрх гишүүд саад учруулсан гэж үзсэн учраас Улсын ерөнхий прокурор тэдний бүрэн эрхийг  нь түдгэлзүүлэх саналаа УИХ-д хүргүүлсэн байдаг.

Улс төрийн хүрээнд эдгээр гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хоёр дахь удаа Ерөнхий прокуророос УИХ-д оруулж ирлээ гэж бодоход тавууланг нь авч үлдэхэд хэцүү. УИХ өөрөө муухай харагдахын зэрэгцээ олон нийтийн уур бухимдлыг төрүүлэх нь гарцаагүй.

Дашрамд УИХ-ын гишүүн Д.Гантулга секс скандалын хэрэгт холбогдож, өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ чөлөөлөгдөж байсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-05-11 192.82.92.201

чадах уу харъя:

Avatar

зочин 2022-05-11 202.21.120.66

Дамдинням яасан?

Avatar

Зочин 2022-05-11 43.228.130.63

Damdinnyam yaasan vee

Avatar

Зочин 2022-05-11 43.228.130.188

Хөгжлийн банкны асуудлаа шийдэж чадахаа байхаар нөгөө л улиг болсон зүйлээ сэвж эхлэв үү дээ.

Avatar

Зочин 2022-05-11 139.5.217.17

Боовыг нь тасд

Avatar

БОДЛЫН ХУЛГАЙЧ 2022-05-11 66.181.188.90

ЗАЙЛУУЛАХ ШААРДЛАГАТАЙ БОЛ ЗАЙЛУУЛ. ЕРӨНХИЙ ПРОКУРОРОО ЗОРИГТОЙ БАЙ. АРД ТҮМЭН ТАНЫГ ҮНЭЛНЭ ШҮҮ. НЭР ТӨРТЭЙГЭЭР ТЭТГЭВЭРТЭЭ ГАРСАН НЬ ДЭЭР. ТҮҮХЭНД ҮЛДЭНЭ. НААДУУЛ ЧИНЬ 2 ЖИЛИЙН ДАРАА ХЭН Ч БИШ БОЛНО. ТЭР ҮЕД ХЭН НЭГЭН ХИЙХ Л БОЛНО. БҮҮ ХҮЛЭЭ. ДАХИН ОРУУЛЖ ИР. АДЪЯАСҮРЭН, БЭЭСЭН ГЭЭД БҮГДИЙГ НЬ ОРУУЛЖ ИР. ГЭХДЭЭ НЭЭЛТТЭЙГЭЭР. АРД ТҮМЭН ХАРЪЯ.

Avatar

Зочин 2022-05-11 124.158.67.93

Алтанхуяг үнэхээр сайн жүжиглэдэг. Алтанхуяг …………. нар луйвар хийвэл ял авахгүй аргалж болно гэж бодож байсан нь илт. Ийм хэргийг хэрэгсэхгүй өнгөрөөдөг байдлыг халж байгаа нь сайшаалтай. ЕС Оюун -эрдэнэ зоригтой, сайн ажиллаж байнаа.

Avatar

Шударга хүн 2022-05-11 43.228.131.103

ӨӨ тэгээд ЕП жаргалсайхан оруулаад шийдүүлээч дээ. Тэгэхгүй бол өөр дээр нь ард иргэдийн дургүйцлийн гал буухад бэлэн байгаа шүү. Шоронд хийнэ гээгүй шалгана гэж байхад УИХ-ынхаа өөдөөс олигтойхон дугараад түдгэлзүүлээчээ.Прокуророо

Avatar

зочин 2022-05-11 43.228.130.188

ККК С.Ундармаа сэтгүүлчээ КККК …. Энэ нийтлэл бол Хөгжлийн банкны Худалдаа хөгжил 49-ийн асуудлыг өөр асуудлаар дарагдуулах зорилготой бичээс бололтой…. Хамгийн гол нь хөгжлийн банкаас асар их мөнгө барьцаагүй авсан хүзүүгүй хүний талынхан сандарсан даа ийи өөр зүйлд анхаарал хандуулах гэж байна … цаана нь Хүзүүгүй хүн нуугдсан ХХБ-ынхан Хөгжлийн банкны зээлээ төлөө…
нээрээ энэ Ньюс.мн сайтын эзэн нь Хүзүүгүй хүн байх тэээ КККК

Avatar

зочин 2022-05-11 43.228.130.188

Энэ нийтлэл бол Хөгжлийн банкны Худалдаа хөгжил 49-ийн асуудлыг өөр асуудлаар дарагдуулах зорилготой бичээс бололтой…. Хамгийн гол нь хөгжлийн банкаас асар их мөнгө барьцаагүй авсан хүзүүгүй хүний талынхан сандарсан даа ийи өөр зүйлд анхаарал хандуулах гэж байна … цаана нь Хүзүүгүй хүн нуугдсан ХХБ-ынхан Хөгжлийн банкны зээлээ төлөө…

Avatar

s** 2022-05-11 103.10.21.119

s**

Avatar

News admin 2022-05-11 103.10.21.119

test shuu anduadaa

Avatar

Зочин 2022-05-11 202.131.233.10

Хурдан оруулаач тэгээд

Avatar

Зочин 2022-05-11 64.119.29.183

ард түмний дэмжлэг хэрэгтэй. наад 5 н гишүүнээ сайн шалгаа… юундаа айгаад байгаа

Avatar

zochin 2022-05-11 103.126.107.254

Олон дахин оруулаад байвал бүтчихнэ гэж юу байхав дээ, оруудах болсон шалтгаан үндэслэлээ гаргаж чадахгүй бол ийм жүжиг тавих хэрэг байгаамуу

Avatar

Зочин 2022-05-11 202.21.98.238

ҮРЧГЭР ГАНБАА СДАГ НЭМЭЭЧ! ЯМАР АШИГ СОНИРХОЛЫН ЗӨРЧИЛТЭЙ БОЛООД ЭДГЭЭР ЛУЙВАРЧДЫГ АМЬ ТЭМЦЭН ХАМГААЛАХ БОЛОВ!?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж