Ц.Анандбазар нарын 5 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх үү?

Хуучирсан мэдээ: 2022.05.11-нд нийтлэгдсэн

Ц.Анандбазар нарын 5 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх үү?

Ц.Анандбазар нарын 5 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх үү?

Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал хүргүүлсэн ч амжилт олоогүй. Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өнгөрсөн сарын 25-нд гаргасан. Үүний дагуу УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэрийг үндэслэн байнгын хороо, чуулганы хуралдаанаас дээрх дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн билээ.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, тэдэн дээр Ц.Анандбазарыг нэмж, УИХ-д бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал  дахин хүргүүлэхээр болжээ. Өөрөөр хэлбэл, гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр шалгуулах боломжтой гэж үзсэн. Учир нь УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд нэр бүхий гишүүдийг хуулийн байгууллагаас дуудаж тайлбар, мэдүүлэг авахгүйгээр шууд яллах эрсдэлтэй гэж үзсэн байж болох талтай.

Ямартай ч УЕП-оос УИХ-ын дөрвөн гишүүнээс гадна Ц.Ананбазарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг тавихаар төлөвлөж байгаа аж. Ц.Анандбазарын хувьд бэлгийн хүчирхийллийн хэрэгт яллагдагчаар татагдсан. Өмнө нь дээрх гишүүдийн хамт бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай мэдээлэл гарсан ч хойшлуулаад байсан юм.

Мөрдөн шалгалтын явцад дээрх гишүүд саад учруулсан гэж үзсэн учраас Улсын ерөнхий прокурор тэдний бүрэн эрхийг  нь түдгэлзүүлэх саналаа УИХ-д хүргүүлсэн байдаг.

Улс төрийн хүрээнд эдгээр гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хоёр дахь удаа Ерөнхий прокуророос УИХ-д оруулж ирлээ гэж бодоход тавууланг нь авч үлдэхэд хэцүү. УИХ өөрөө муухай харагдахын зэрэгцээ олон нийтийн уур бухимдлыг төрүүлэх нь гарцаагүй.

Дашрамд УИХ-ын гишүүн Д.Гантулга секс скандалын хэрэгт холбогдож, өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ чөлөөлөгдөж байсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж