Беларусь ба Украины хилийн ойролцоо гурван бүсэд тусгай ажиллагааны цэргүүд байршуулна гэж өчигдөр /2022.05.11/ ерөнхийлөгч Александр Лукашенко мэдэгдлээ. Тэрбээр Беларусийн батлан хамгаалах салбарт Орост үйлдвэрлэсэн пуужингийн үүрэг оролцоо ямар байдаг талаар өчигдөр ярихдаа ийн мэдэгдсэн байна. Орост үйлдвэрлэсэн С-400, С-300 газар-агаар ангиллын пуужингийн системийг Беларусь үргэлжлүүлэн ашиглахыг хүсч буйгаа илэрхийлжээ.
ОХУ-ын ойрын холбоотон Беларусь улс Украин дахь Москвагийн цэргийн тусгай ажиллагаанд зэвсэгт хүчнээ оролцуулахгүй гэж мэдэгдсэн. Гэвч Польш, Литва, Латви, АНУ тэргүүтэй НАТО-гийн орнууд хилийн ойролцоо цэрэг цуглуулж байгаад Беларусь хэдэн сарын турш гомдолложээ. Тиймээс үүний хариуд өөрсдийн цэргийн сургуулилалтын хэмжээ, эрчмийг нэмэгдүүлэх болов.
Жанжин штабын дарга Виктор Гулевич “АНУ болон түүний холбоотнууд Беларусийн хил дээр цэргийн хүчээ нэмэгдүүлсээр байна. Сүүлийн зургаан сарын хугацаанд цэргүүдийн тоо хэмжээ болон чанар хоёр дахин нэмэгдсэн” гэжээ. Түүнчлэн Беларусь улс өөрсдийн баруун хил орчимд агаарын довтолгооноос хамгаалах их буу, пуужингийн ангиудын сургуулилалт хийж байна" гэж нэмж хэлсэн байна.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ