Бүтэн хоёр сарын турш бүслэлтийн нөхцөл байдалд тулалдаж буй Мариуполь хот дахь "Азовсталь" гангийн үйлдвэрийн бүсэд Украины талын бараг 600 орчим цэрэг байлдааны чадвараа алдаж, хүнд шархадсан, тахир дутуу болсон байдалтай байгаа аж.
Урт хугацаанд бүслэлтэд байсны улмаас эм тариа, эмнэлгийн хэрэгсэл нь дуусч, антибиотик, өвчин намдаах эм болон шарх боох цэвэр боолтгүй болжээ. Үүний улмаас тэдгээр шархдагсдын нөхцөл байдал хүндэрч, шарх нь орчны бохирдлын улмаас бохирдон хүндэрч, олон хүн цаг бусаар хорвоогоос буцаж байгаа аж.
Б.БАТДЭЛГЭР
Холбоотой мэдээ