91 настай ахмад дайчин 70 жилийн өмнөх анхны хайраа хайж байна

Хуучирсан мэдээ: 2022.05.11-нд нийтлэгдсэн

91 настай ахмад дайчин 70 жилийн өмнөх анхны хайраа хайж байна

91 настай ахмад дайчин 70 жилийн өмнөх анхны хайраа хайж байна

Өдгөө 91 настай, Солонгосын дайны тэнгисийн цэргийн ахмад дайчин 1953 онд Японд хоёрдугаар зэргийн бага офицер байхдаа танилцсан анхны хайраа олохыг хичээж байгаа аж. Дуэйн Манн тавдугаар сарын 1-нд 1953 онд авахуулсан зурган дээрх Пегги Ямагучи гэдэг эмэгтэйг таньж мэдэх хүн олно гэж найдан, Facebook-т нийтлэл бичжээ. 

Тэрбээр нийтлэлдээ 1953-1954 онд 23 настайдаа Японд ажиллаж байсан ба Агаарын цэргийн хүчний "NCO" клубт Ямагучитай танилцаж байсан тухайгаа бичсэн байна. Манн тухайн үед автомат засварчин хийдэг байсан бол Ямагучи малгай хийдэг байжээ.

Манн Пеггитэй зургаан сар хүрэхгүй хугацаанд уулзсан ч нэг нэгэндээ дурлаж, маш их цагийг хамтдаа бүжиглэж өнгөрүүлснээ дурсчээ. Хосууд учирснаасаа хойш гурван сарын дараа гэрлэхээр шийдсэн ч Манныг хугацаанаас нь хоёр сарын өмнө чөлөөлж, АНУ руу буцаасан байна. Тэрбээр хайртай бүсгүйгээ орхихоос өөр аргагүй байдалд орсон бөгөөд Пегги хөл хүнд хоцорчээ.

Айова руу 1954 онд гэртээ буцаж ирснийхээ дараа Манн хайрт бүсгүй Пеггигээ АНУ-д авчрахад зарцуулахаар хураасан бүх хадгаламжийг аав нь зарцуулсан болохыг олж мэдсэн байна. Ийнхүү тэрбээр хайртай эмэгтэйгээ нутагтаа авчирч чадаагүй аж. Хосууд долоо хоног бүр захидлаар харилцдаг байсан ч яваандаа Пегги хариу бичихээ больжээ. Удалгүй Манн Пеггигээс хүүхдээ алдаж, Висконсин мужийн Агаарын цэргийн хүчний нэгэн залуутай гэрлэсэн тухай захидал хүлээн авсан байна.

Манн мөн Пеггигийн захидлыг ээж нь шатааж байсныг олж мэджээ. Учир нь Маннын ээж хүүгээ япон хүнтэй гэрлүүлэхийг хүсээгүй байна. Манн тухайн мөч бүр амьдралыг нь сүйрүүлсэн гэж ярьжээ. Тэрбээр "Пеггигийн япон нэр болон нөхрийнх нь нэрийг мэдэхгүй бөгөөд миний "Facebook" хуудастаа бичсэн нийтлэлийг олсон хүн Ямагучигийг танина гэж найдаж байна" гэж хэлсэн байна.

Эх сурвалж: NEXT SHARK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
5
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж