"УДШ АН-ын бүртгэлийг шинэчилсэн гэдэг ташаа мэдээ"

Хуучирсан мэдээ: 2022.05.11-нд нийтлэгдсэн

"УДШ АН-ын бүртгэлийг шинэчилсэн гэдэг ташаа мэдээ"

"УДШ АН-ын бүртгэлийг шинэчилсэн гэдэг ташаа мэдээ"

Улсын дээд шүүх Ардчилсан намын дарга асан С.Эрдэнийн гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж, бүртгэлийг нь шинэчилсэн гэх мэдээлэл гарчээ. Энэ талаар С.Эрдэнээс тодрууллаа.

Тэрбээр "АН-ын бүртгэл шинэчлэгдсэн гэх шийдвэр ерөөсөө гараагүй. Дээд шүүхийн мэдээллийн сайтад 2021 оны нэгдүгээр сарын 14-ний Улсын дээд шүүхийн 04 дүгээр тогтоолыг тавьсан байсан.

Ямар зорилгоор энэ тогтоолыг тавьсан нь тодорхойгүй. Тухайн үед АН-ын даргаар Ц.Тувааныг бүртгэх нь хууль бус гэж үзсэн учраас С.Эрдэнэ миний бие нэр сэргээж өгөхийг хүссэн. Тэр хүсэлтийг буцаасан тогтоолыг өнөөдөр ийнхүү гаргаж тавьсан байна.

Иргэний танхимын тэргүүн шүүгч байсан Х.Сонинбаяр тухайн үед хуралдааныг зарлан хуралдуулж байсан. Өөрөө Ц.Тувааныг хууль бусаар бүртгээд, буцаж хасч, С.Эрдэнийг бүртгэхээс татгалзсан шийд гаргасан. Энэ бол ашиг сонирхлын зөрчилтэй байгааг илэрхийлж буй юм. Тэр шийдвэрийг нөхөж бичсэн. Түүнээс дээд шүүхээс ямар ч шийдвэр, өөрчлөлт гаргаагүйг албан ёсоор мэдэгдэж байна" гэлээ.

Ямартай ч эрх зүйн шинэ нөхцөл байдал дахин үүсч, Улсын дээд шүүх АН-ын бүртгэлийн мэдээллийг шинэчилсэн гэх мэдээлэл ташаа  аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
5
ХахаХаха
5
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж