"Монголын эдийн засаг 2022 онд 2.5 хувиар агшина"

Хуучирсан мэдээ: 2022.05.11-нд нийтлэгдсэн

"Монголын эдийн засаг 2022 онд 2.5 хувиар агшина"

"Монголын эдийн засаг 2022 онд 2.5 хувиар агшина"

Европын сэргээн босголт хөгжлийн банк өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Монгол Улсын эдийн засаг 2022 онд 3.5 хувь, 2023 онд долоон хувиар өснө гэж таамаглаж байснаа эрс буурууллаа. Тус банк шинэ төсөөлөлдөө 2022 онд Монгол Улсын эдийн засаг 2.5 хувиар агшиж, 2023 онд өсөлт үзүүлэхгүй хэвээр байна гэж тооцоолжээ.

Монгол Улсын өсөлтийн төлөвийг бууруулахад инфляцийн дарамт, хил гааль, тээвэр логистикийн асуудал голлон нөлөөлсөн байна. Тухайлбал, БНХАУ цар тахлын улмаас хөл хорио тогтоосон нь дэлхийн зах зээл дэх таваарын үнийн өсөлтийг ашиглах боломжийг бууруулж буй.

Европын сэргээн босголт хөгжлийн банк бүс нутгийн орнуудын эдийн засгийн өсөлт удааширч, инфляцийн дарамт нэмэгдэхээр байгааг анхааруулсан. 2022 он болон 2023 оны өсөлтийн төлөвийг бууруулахад дайны цар хүрээ, ОХУ-ын байгалийн хий болон бусад таваарын нийлүүлэлтэд хязгаарлалт, хориг тавьсан зэрэг хүчин зүйлүүд мөн нөлөөлжээ.

Тус банкны төлөвөөр Төв Азийн бүсийн орнуудаас Монгол Улсын эдийн засаг л агших төлөвтэй байгаа аж.

Үүнээс өмнө Олон улсын валютын сан Монгол Улсын 2022 оны эдийн засгийн өсөлтийн төлөвийг нэг хувь болгож бууруулсан юм.

Харин Азийн Хөгжлийн банк эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 2.3 хувь болгон бууруулсан билээ. Тус банк хилийн боомтууд хаалттай, инфляци эрчимжиж буй, нийлүүлэлтийн сүлжээний доголдол зэрэг нь энэ оны эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж буйг онцолсон билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж