Сансрын интернэт "Starlink" гэж юу вэ?

Хуучирсан мэдээ: 2022.05.11-нд нийтлэгдсэн

Сансрын интернэт "Starlink" гэж юу вэ?

Сансрын интернэт "Starlink" гэж юу вэ?

Үргэлж галзуу зүйлсийг сэтгэдэг, тэрбумтан Элон Маск цахилгаан машины “Tesla”, сансар судлалын “SpaceX”, сошиал платформын "Twitter" зэргийг эзэмшиж буй. Мөн тэрбээр аль хэдийнэ интернэтийн салбарт шинэчлэл хийхээр “Starlink” төслийг хэрэгжүүлээд байна.

“SpaceX” компанийн бүтээсэн “Starlink” хиймэл дагуулууд дэлхийн тойрог замыг бүчилж, манай гаригийн өнцөг булан бүрт өндөр хурдны интернэт хүргэх зорилготой. Тус компанийн тухайд нийтдээ 12 мянган хиймэл дагуул хөөргөх төлөвлөгөөтэй бөгөөд 2022 оны тавдугаар сарын байдлаар 2200 хиймэл дагуул дэлхийн тойрог замд байрлан, 33 улсад үйлчилгээгээ нэвтрүүлжээ.

“Starlink”-д хэрхэн холбогдох вэ?

Орчин үеийн өндөр хурдны интернэтэд холбогдохын тулд юуны түрүүнд танай улсад “Starlink” үйлчилгээ нэвтэрсэн байх хэрэгтэй. Үүний дараа 599 ам.долларын пиццаны хайрцаг шиг хэлбэртэй хүлээн авагч худалдан авна. Мөн үйлчилгээний хураамж гэж сар бүр 110 ам.доллар төлнө. Харин бизнесийн байгууллагад зориулсан төхөөрөмжийн үнэ 2500 ам.доллар бөгөөд сар бүрийн үйлчилгээний хураамж нь 500 ам.доллар.

“SpaceX” компани “Starlink” төсөлдөө нийт 10 тэрбум ам.доллар зарцуулах төсөвтэй бөгөөд 2025 оноос эхлэн жил бүр энэ төслөөсөө 30 тэрбум ам.доллар олох судалгаа гаргажээ.

Дашрамд дурдахад, өнгөрсөн гуравдугаар сарын 21-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт “Старлинк Сервисес Монголиа” компани, гүйцэтгэх захирлаар нь Лаурен Эшли Дрейер гэх “Starlink Lithuania”-ийг удирддаг бүсгүй бүртгүүлжээ. Тун удахгүй манай улсад "Starlink" интернэт нэвтэрч магадгүй юм.

“Starlink” интернэт үнэхээр сайн уу?

Дөнгөж бета хувилбар нь гэхэд хэрэглэгчид “Starlink” интернэтийн талаар ам сайтай байгаа аж. Одоогоор тус интернэтийн татаж авах хурд 100 Mbps, илгээх хурд 20 Mbps байна. Алсдаа тус компани интернэтийнхээ хурдыг 10 Gbps хүргэж, сансрын интернэт гэж юу байдгийг мэдрүүлэх гэнэ.

Шилэн кабель татаж, интернэтэд холбогддог үе ард хоцрох дөхөж байна. Удахгүй хүн төрөлхтөн сансрын интернэт гэх зүйлтэй танилцаж, өдөр тутмын хэрэглээндээ ашиглаж эхэлнэ. Ингэснээр дэлхийн аль ч өнцгөөс ямар ч гацалт, саадгүйгээр видео дуудлага, стриймин хийж, онлайнаар тоглох боломжтой болно. Шилэн кабелийн дэд бүтэц бий болгох ажил төвөгтэй, өртөг өндөр байдаг учир одоог хүртэл дэлхий даяар интернэт бүрэн нэвтрээгүй хэвээр байна.

Дэлхийн хүн амын 50 хувь нь өнөөдрийг хүртэл интернэтэд холбогдоогүй хэвээр байгаа юм.

Мэдээж “Starlink”-ийн хүлээн авагчийн гол сул тал нь цаг агаар. Хүчтэй салхи, аадар бороо, цасан шуургатай үед интернэтийн холболт тасарч, эсвэл удааширч болзошгүйг албаны хүмүүс анхааруулж байна.

“Starlink” интернэтийн үйлчилгээ одоогоор Канад, Австрали, Шинэ Зеланд, Дани, Австри, Бельги, Франц, Герман, Нидерланд, Их Британи тэргүүтэй 33 улсад нэвтэрчээ. Сүүлд Элон Маск Украиныг дэмжиж, интернэт үйлчилгээгээ тус улсад нэвтрүүлсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж