"bLitz" гялалзаж, "IHC Esports" баг Мэйжорын анхны ялалтаа авав

Хуучирсан мэдээ: 2022.05.11-нд нийтлэгдсэн

"bLitz" гялалзаж, "IHC Esports" баг Мэйжорын анхны ялалтаа авав

"bLitz" гялалзаж, "IHC Esports" баг Мэйжорын анхны ялалтаа авав

Бельги улсад болж буй “CS:GO”-ийн Мэйжор тэмцээний хоёр дахь өдрийн тоглолтууд өчигдөр /2022.05.10/ боллоо. Эхний өдөр тааруу тоглолт үзүүлж, хоёр дараалан ялагдсан манай "IHC Esports" баг тэмцээний хоёр дахь өдөр хасагдахгүйн төлөө Австралийн “Renegades” багийн эсрэг тоглов.

Хоёр баг сар гаруйн өмнө Мэйжорын эрхийн төлөө учраа таарахад манай баг 2:0 гэсэн харьцаатай ялж байсан билээ.

“Inferno”, “Dust2” дээр болсон хоёр тоглолтод "IHC Esports" баг илт илүүрхэж, тэмцээнд амьд үлдэж чадлаа. Энэхүү тоглолтуудад “bLitz” буюу Б.Гарьдмагнай нийт 58 "аллага" үйлдэж, бүх тоглогчийг тэргүүлсэн бол түүний 39 "аллага"-тай “sk0R” буюу Б.Тэнгис удаалжээ.

Хоёр дахь өдрийн дараах байдлаар “Renegades” болон Өмнөд Америкийн төлөөлөл “9z Team” багууд тэмцээнээ өндөрлүүлэв.

“Challengers” шатанд нийт 16 баг өрсөлдөж байгаа бөгөөд амжилтаараа тэргүүлсэн найман баг “Legends” шатанд өрсөлдөнө. “IHC Esports” баг өнөөдөр /2022.05.11/ 18:00 цагаас мөн хожигдох эрхгүй тоглолтыг Бразилын “Imperial Esports” багийн эсрэг хийнэ. Тус багт “FalleN” буюу Габриэль Толедо гэх цагтаа дэлхийн шилдгүүдийн нэгд тооцогдож байсан, туршлагатай тамирчин бий. Хоёр багийн аль хожсон нь дараагийн шатанд шалгарах боломжоо нэмэгдүүлэх бол хожигдсон нь хасагдана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж