МИК Засгийн газарт ажлаа танилцуулж байна

Хуучирсан мэдээ: 2022.05.11-нд нийтлэгдсэн

МИК Засгийн газарт ажлаа танилцуулж байна

МИК Засгийн газарт ажлаа танилцуулж байна

НЭМЭЛТ: 13.25 ЦАГ

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Эх сурвалжийн мэдээлснээр, хуралдаанаар Монголын ипотекийн корпораци (МИК)-ийн асуудлыг хэлэлцэж байгаа аж.

Засгийн газар 2013 оноос дунд орлоготой өрхийг орон сууцжуулах, гэр хорооллын дахин төлөвлөлтийг тэлэх, агаар, хөрсний бохирдлыг бууруулах олон талын ач холбогдолтой Ипотекийн зээлийн хөтөлбөрийг Монголбанкаар дамжуулан хэрэгжүүлж, өнгөрсөн хугацаанд нийт 6 орчим их наяд төгрөгийн санхүүжилт хийжээ. Гэвч тус хөтөлбөрөөс "МИК" ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн эргэн төлөлтөөс сар бүр хувь авч, зөвхөн 2014-2018 онд 282 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олж, 2019 оноос хойш тайлангаа ил тод гаргаж өгөөгүй зэрэг асуудлууд байгаа тухай Шадар Сайд С.Амарсайхан хөндөн, улмаар Сангийн яамаар ахлуулсан ажлын хэсэг байгуулан ажиллаж буй.

Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд МИК-тай холбоотой асуудлыг шалгаж, ямар ч эрсдэлгүй зээлд тооцогддог уг хөтөлбөрийг иргэдэд зуучлах нэрээр үйл ажиллагааны шимтгэл өндөр авч, зээлдэгч нар амь насаа даатгалын компанид даатгуулсаар байтал дахин эрсдэлийн сан үүсгэж, иргэдэд дарамт учруулаад байгааг хэлсэн. Уг ажлын хэсэг хуралдаж, өнөөдөр Засгийн газрын хуралдаанд оруулж, танилцуулахаар болов.

Мөн Шадар сайд Ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, найм болон зургаан хувийн зээлийн хүүг бууруулах гарц боломжийг эрэлхийлэх, залуу гэр бүлүүдийг дэмжих хүрээнд урьдчилгаа төлбөрийг багасгах, цаашлаад ипотекийн зээлийн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн илүү боловсронгуй болгох зэрэг асуудлыг холбогдох газрынханд үүрэг болгосон.

Ажлын хэсгийн өнгөрсөн хугацааны ажлын үр дүнд залуу гэр бүлүүдийг дэмжих хүрээнд тус зээлийн урьдчилгаа төлбөрийг одоогийн 30 хувиас багасгаж, 20 хувь болгох 2013-2020 онд ипотекийн 8 хувийн зээлд хамрагдсан 63 мянга орчим иргэний зээлийн хүүг бууруулах боломжийг судлан, ажиллаж байгаагаа Засгийн газарт танилцуулж байгаа аж.

ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАЖ БАЙНА

Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ. Хуралдаанаар,

-Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх чиглэлээр авах зарим арга хэмжээ,

-Шинэ сэргэлтийн бодлогын хөгжлийн төслүүдийн хэрэгжилтийн явц,

-Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

-Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр нийслэлийн 15 байршилд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих төсөл, арга хэмжээ,

-Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл зэрэг 30 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.

Эргэн сануулахад, өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын ээлжит хуралдаанаар Сангийн сайд Б.Жавхлан Хөгжлийн банктай холбоотой асуудлаар мэдээлэл хийсэн. Тэрбээр “Хөгжлийн банкны чанаргүй зээлээс өчигдрийн байдлаар 165 тэрбум төгрөгийн өр төлөгдөөд байна. 2023 онд төлөгдөх ёстой хоёр том бонд бий. Эхнийх нь Евро бонд буюу "Сэргэн мандалт" нэртэй бонд. Энэ нь 2023 оны аравдугаар сарын 23-нд төлөгдөх ёстой 500 сая ам.долларын нээлттэй бонд.

Одоогийн ханшаар 1.5 их наяд төгрөгтэй тэнцэнэ. Удаах нь 2023 оны арванхоёрдугаар сарын 25-нд төлөгдөх Самурай бондын 725 тэрбум төгрөг. Онцгой анхаарах ёстой өр нь Самурай бонд. Энэ нь Засгийн газрын баталгаатай. Хэрэв Хөгжлийн банкийг дампуурлын эрмэгт авчраад буй чанаргүй зээлүүдийг төлүүлж чадахгүй бол энэ өрийг татвар төлөгчдийн мөнгөөр төлөх эрсдэлтэй. Тиймээс Засгийн газрын хувьд чанаргүй зээлийг төлүүлэх ажлыг шуурхайлж байна” гэж мэдээлсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж