Ньюс хөтөч: Оюутны спортын V наадмын талаар мэдээлнэ

Хуучирсан мэдээ: 2022.05.11-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Оюутны спортын V наадмын талаар мэдээлнэ

Ньюс хөтөч: Оюутны спортын V наадмын талаар мэдээлнэ

Ньюс агентлаг 2022.05.11-ний Лхагва гаригт болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.

09.00 ЦАГТ

Дотоодын цэргийн 805 дугаар ангид "Цэргийн анхан шатны бэлтгэл эзэмшүүлэх сургалтын төв"-ийн нээлт болно. Утас: 98336878

09.45 ЦАГТ

“Туушин” зочид буудалд  “Хөдөө орон нутагт Covid-19-ийн эсрэг эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх техникийн туслалцаа” зөвлөлдөх уулзалт болно. Утас: 99219633

11.00 ЦАГТ

-Хэвлэлийн хүрээлэнд сэтгэл зүйч Д.Мөнхцэцэг “Сэтгэцийн эмгэгтэй хүмүүстэй хүнлэг бус харьцахаа больцгооё” сэдвээр мэдээлэл хийнэ.

-"Монгол ньюс" мэдээллийн төвд Монголын оюут­­ны спортын холбоо, их, дээд сур­­­гуу­лийн удирдлагууд Монголын оюутны спортын V наадмын дүнгийн талаар мэдээлнэ.

“Шинэ үеийн залуу судлаач” сэдэвт эрдэм шинжилгээний нэгдсэн хурал болно. Утас: 99002019

11.30 ЦАГТ

-МҮЭХ-нд үйлвэрчний эвлэлийн байгууллагаас Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын сангийн Капитал банкинд хадгалсан 234 тэрбум төгрөгийн асуудал, Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөл, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүдийн томилгооны талаар мэдээлнэ. Утас: 95115380

-“Үндэсний мэдээллийн төв”-д “Монголдоо сайхан амьдаръя, ажлаа хий” тайван жагсаалаас Засгийн газарт хүргүүлсэн шаардлагын хэрэгжилтэд хяналт тавьж байгаа залуусын төлөөлөл мэдээлэл хийнэ.

13.00 ЦАГТ

Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө нийслэлийн Ардчилсан намаас "Монголоо Беларусь болгохгүй!" цуглаан зохион байгуулна.

15.00 ЦАГТ

"Hugo and Color" Хүүхдийн зургийн олимпиадад шалгарсан хүүхдүүдийн зургийн үзэсгэлэнгийн нээлт "Монгол арт" галерейд болно.

Төрийн ордонд

10.00 ЦАГТ

“Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

12.00 ЦАГТ

“Жанжин Д.Сүхбаатар” танхимд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хуралдана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж