HUGO and COLOR клубын нэрэмжит “Хүүхдийн Гар Зургийн XIII дахь олимпиад” боллоо

Хуучирсан мэдээ: 2022.05.10-нд нийтлэгдсэн

HUGO and COLOR клубын нэрэмжит “Хүүхдийн Гар Зургийн XIII дахь олимпиад” боллоо

Монголын ЕБС-ийн Багш Нарын холбооны дэргэдэх HUGO and COLOR клубын нэрэмжит “Хүүхдийн Гар Зургийн XIII дахь олимпиад” нь хүүхэд багачуудын хүсэн хүлээдэг үндэсний хэмжээний олимпиад болсон билээ. Өнгөрсөн хугацаанд энхүү олимпиадаараа бид 20,000 орчим сурагчдаас 2500 орчим бүтээлийг шалгаруулж, олимпиадын нэрэмжит фондтой болж давхардсан тоогоор 18 удаагийн үзэсгэлэнг Улаан-Үдэ, Манжуур, Шилийн гол, Улаанбаатар хотуудад олны хүртээл болгож 3 дахь цуврал каталогийг нийтийн хүртээл болгон ажиллаа.

Өнгөрсөн хугацаанд төгсөх ангийн нийт 140 гаруй сурагчдыг зураач дизайнер мэргэжлийн уран бүтээлч болоход дэмжлэг үзүүлж, төрийн болон өмчийн хэлбэрийн их дээд сургуульд сурах боломжоор хангаад байна. Тэдгээр төгсөгчид нийгэмд манлайлж амжилттай явж байгаад зохион байгуулагчид болон багш нар бид үргэлж талархаж явдаг. Энэ удаагийн олимпиадад оролцсон нийт 3200 сурагчаас орон нутгийн 200 гаруй сурагчид оролцов.

Үүнээс 108 медальт байр, 36 тусгай байр, Шүүгчийн нэрэмжит 13 шагнал, шилдэг 50 төгсөгч Дүрслэх Урлагийн Академи, Монгол Улсын Боловсролын Их сургууль, ИЗОУИС-ийн дэргэдэх Урлаг дизайны академи, сургуулиудад урилгаар сурах боллоо. Мөн багш нарын 4 төрөлд амжилттай оролцсон 4 багшид Магистрын боловсрол хөтөлбөрт тэтэглэгтэй сурах эрхийг олголоо. Шилдэг бүтээлийн үзэсгэлэн 2022 оны 5сарын 11-12ны өдрүүдэд Монгол Арт Галлерейн 2-р давхарт зохион байгуулагдаж олны хүртээл болох болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж