Урин дулааны цаг ирж, хөрсөн дээр +5 градусын дулаантай болоход автозамын засвар арчлалтын ажил эхэлдэг гэдгийг албаныхан хэлсэн. Энэ жилийн тухайд хотын гол болон туслах автозамын засвар үйлчилгээ, тэмдэг тэмдэглэгээ болон эхний ээлжинд Баянзүрх, Хан-Уул дүүрэг, Гүнтийн давааны замын арчлалт болон борооны ус зайлуулах шугам хоолойн засварын ажлыг эхлүүлжээ. Энэ талаар нийслэлийн Замын хяналтын газрын Засвар арчлалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Ганбатаас тодрууллаа.
Тэрбээр, “Нэрлэсэн дүүүргүүдийн автозамын эвдрэл гэмтлийг шалгаж, нүх бөглөх, гэр хорооллын дундах шороон замыг тэгшлэх, тэмдэг байршуулах зэрэг ажлууд хийж байгаа. Уг ажлын хүрээнд Амгалан болон Богд уулын арын зам, Айдсын даваа, Зайсангийн тойруу гэх мэт хотын гол болон туслах замын засвар арчлалтын ажил хийж байна. Энэ жилийн тухайд автозамын эвдрэл гэмтлийг байнга шалгаж, тухай бүрт нь нөхөж, янзлахаар болсон. Иймд нийслэлийн нэр бүхий 176 гудамж, зам талбайд тогтмол шалгалт хийж, замын хариуцагч байгууллараар засвар арчлалтыг хийж байгаа” гэв.
ХОТЫН АВТОЗАМЫН ЗАСВАР АРЧЛАЛТЫН АЖИЛД НИЙТ 9,5 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨЖЭЭ
Мөн 2022-2023 оны хооронд хотод засвар шинэчлэл хийх шаардлагатай 14 байршил байгааг мэргэжилтэн онцоллоо. Харин томоохон хотхон, хорооллын дундах автозамын засвар үйлчилгээг тухайн Сууц өмчлөгчдийн холбоо хариуцдаг байна.
Засвар шинэчлэл хийх шаардлагатай автозамын танилцуулгыг хүргэе. Үүнд,
Холбоотой мэдээ