"2019 оноос хойш ЭМД-аа төлөөгүй иргэд эрт үзлэгт хамрагдахгүй"

Хуучирсан мэдээ: 2022.05.10-нд нийтлэгдсэн

"2019 оноос хойш ЭМД-аа төлөөгүй иргэд эрт үзлэгт хамрагдахгүй"

"2019 оноос хойш ЭМД-аа төлөөгүй иргэд эрт үзлэгт хамрагдахгүй"

Монгол Улсын бүх иргэнийг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах ажил тавдугаар сарын 1-нээс орон даяар эхэлсэн. Ингэхдээ иргэдээ насны бүлгээр эрэмбэлж тус бүрт нь тохирох зургаан багцыг гаргасан. Үүнд, 0-17 насны хүүхдүүдийг сум орон нутаг болон өрхийн эмнэлэгт үзүүлэхээр хуваарилав. Харин насанд хүрсэн болон ахмад настай иргэд дөрвөн төрлийн багцад хамрагдан аймаг, дүүргийн эмнэлэгт үзлэг оношилгоонд хамрагдахаар болсон. Түүнчлэн өрхөөс ирсэн иргэдийн судалгаанд үндэслэн насанд хүрэгчдийг дүүргийн эмнэлэгт эрт илрүүлэх үздэгт хамруулж буй. Эрт үзлэгийн дөрвөн төрлийн багцын тариф харилцан адилгүй. Тодруулбал, 30-45 насны багц 600 мянган төгрөг, 46-61 насны багц 130 мянган төгрөг зэргээр тухайн багцад ямар оношилгоо шинжилгээ багтсанаас шалтгаалан ялгаатай. Мөн 2019 оноос хойш Эрүүл мэндийн даатгалын шимтгэл огт төлөөгүй иргэд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамрагдах боломжгүйг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлсэн юм. 


-Иргэдийг эрт илрүүлэх үзлэг хамруулж эхэллээ. Эхний долоо хоногийн байдлаар тоон мэдээлэл өгч болох уу. Таны хувьд эрт илрүүлэх үзлэгээр хавдартай хүүхдүүд бүртгэгдсэн талаар мэдээлсэн шүү дээ? 

-Бид тавдугаар сарын 1-нээс эхлээд Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн  хүн амыг урьдчилан сэргийлэх эрт элрүүлэх оношилгоо шинжилгээнд хамруулах ажлыг улс даяар өрнүүлж байна. Өнөөдрийн байдлаар 18000 орчим хүн улсын хэмжээнд үзлэг шинжилгээнд хамрагдсан.  Одоогоор  ерөнхий дүгнэлтэд хүрэхэд арай эрт байна. Мэдээж долоо хоног болгон мэдээнүүдээ авч нэгтгэсэн.  Зарим нэг мэдээлэл хувь хүний нууцтай холбоотой учраас тойм байдлаар ард иргэдэдээ 14 хоног тутамд мэдээлэл өгөхөөр болсон.

Эхний байдлаар ходоодны өвчлөл зонхилж байна. Ялангуяа бага насны гурван хүүхдэд хорт хавдрын шинж тэмдэг ажиглагдсан. Энэ нь дараагийн шатны нарийн шинжилгээгээр баталгаажих юм. Сүүлийн  үед олон нийтийн сүлжээнд 0-17 насны хүүхдүүдэд 150 мяншан төгрөгөөр шинжилгээ хийж байгаа талаар ярих болсон. Ийм зүйл огт байхгүй. Эрүүл мэндийн байгуулагууд  18-аас дээш насны иргэдийн дөрвөн багцад 60-150 мянган төгрөгний өртөгөөр шинжилгээ хийж байна. Тодруулбал, 0-17 насны хүүхдүүд тухайн оршин суугаа дүүрэг болон сум аймгийнхаа анхан шатны байгууллагад хандаж, ямар нэгэн үнэ төлбөргүй үйлчлүүлнэ . Нэг иргэний тарифаар даатгалаас анхан шатны байгууллагууд санхүүждэг учраас тулгуурлаж, хүүхдийн шинжилгээг үнэ төлбөргүй хийж байна.

Мөн 0-5 насны хүүхдэд дөрвөн төрлийн,  6-17 насныханд зургаан төрлийн шинжилгээг хийж байна.  Эдгээр шинжилгээг сонгохдоо зонхилон тохиолддог өвчлөлөөр тулгуурлаж  багцалдаг. Тэгэхээр 0-17 насны хүүхдэд эхний ээлжинд амны хөндийн үзлэг, биеийн хөгжлийн индекс хөгжлийг тодорхойлох дээрээс нь асуумжийн аргаар үзлэгт хамруулж байна.

-Өрхийн эрүүл мэнд болон дүүргийн эрүүл мэндийн төвөөр уртасгасан цагийн хувиараар ажиллах тогтоол батлагдсан энэ хүчинтэй байгаа юу?

-Эрт илрүүлэг урьдчилан сэргийлэх үзлэгийг тогтмол ажлын цагаар хийнэ. Томуу, томуу төст өвчний үед  оройн 20.00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж байгаа. Одоогоор улсын хэмжээнд идэвхжлийн үе нь нэг шат буурсан.  Тийм учраас тухайн байгууллага нь амбулаторийн үзлэгтээ тааруулаад зохицуулалт хийнэ.

-2019 оноос хойш Эрүүл мэндийн даатгал төлөөгүй хэдэн зөрчилтэй иргэд байна. Эдгээр иргэд эрт илрүүлэгт үзлэгт хамрагдах боломжгүй гэж үнэн үү?

-Улсын хэмжээнд 3 сая 400 мянган хүний 297 мянган хүн Эрүүл мэндийн даатгалаа төлөөгүй байна гэсэн урьдчилсан мэдээлэл өгсөн. Эдгээр иргэдээ эрт илрүүлэх үзлэгт хэрхэн хамруулах талаар хэвлэл мэдээлэлээр мэдээ цацаж байгаа. Эрүүл мэндийн даатгал нэг жилийн 50.400 төгрөг нь сард 4200 төгрөг оногддог. Иргэдээ аль болох Эрүүл мэндийн даатгалаа төлөөд эрүүл мэндийн шинжилгээ оношилгоонд хамрагдахыг уриалж байна.

Ялангуяа Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас энэ мэдээллийг долоо хоног болгон тогтмол явуулсан. Харьяалал нь орон нутагт байгаа хүмүүсийн тухайд Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд иргэн өөрөө эмчээ эмнэлгээ сонгох бүрэн эрхтэй. Иймд хөдөө бүртгэлтэй мөртлөө хотод ажил хөдөлмөр эрхэлдэг. Түр оршин суугч иргэн бол тухайн байгаа оршин суугаа эрүүл мэндийн байгуулгад үзүүлж болно.

-Эрт илрүүлэх үзлэгээр иргэдээ зөвөөр оношилж чадаж байна уу. Салбарын сайдын хувьд хариулт өгөөч?

-Урьдчилан сэргийлэх эрт үзлэг нэг жилийн хугацаанд үргэлжилнэ. Түүнчлэн эрүүл мэндийн байгуулагууд өдөрт 40-60 хүнийг үзэхээр төлөвлөсөн. Энэ нь өөрөө үзлэг оношилгоо илүү чанартай хүртээмжтэй байх үүднээс хуваарилалт хийсэн. Яагаад гэхээр эмнэлэгүүдийн хүчин чадал харилцан адилгүй . Үүнээс үүдэн 40-60 хүн өдөрт үзнэ гэж эрүүл мэндийн байгуулагуудад чиглэл өгсөн. Энэ нь илүү чирэгдэлгүй байх талыг бодолцон үзсэн.

Үзлэг оношилгооны нэгдүгээр үе шатаас ямар нэгэн өвчнөөр оношилогдсон тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

-Мэдээж урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан иргэнээс ямар нэгэн эмгэг гарахын бол дараагийн шатлалын нарийн шинжилгээ авна гэсэн үг. Ерөнхий байдлаар эрт илрүүлэг урьдчилсан шинжилгээг 2018 оны тогтолцоо шийдвэр журмыг бүрэн өөрчлөөд тэгээс дээш насны бүх иргэдийг харуулах оломжийг бүрдүүлсэн.

Мөн  11 төрлийн шинжилгээ хийдэг байсныг 19 болгож өргөжүүлж өгсөн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж