“ЭМДЕГ данхар бүтцээ танах хэрэгтэй”

Хуучирсан мэдээ: 2022.05.10-нд нийтлэгдсэн

“ЭМДЕГ данхар бүтцээ танах хэрэгтэй”

“ЭМДЕГ данхар бүтцээ танах хэрэгтэй”

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2022.05.10/ Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны тайланг сонслоо. Энэ үеэр УИХ-ын гишүүд Эрүүл мэндийн сайдыг ажлаа муу хийсэн хэмээн шүүмжиллээ. Харин Ц.Сандаг-Очир гишүүн “Та бүхний үйл ажиллагаа хүртээмжгүй, эзнээ олохгүй байгаа учраас шимтгэл төлөгч, даатгуулагчид итгэл алдарч хураамжаа төлөхгүй гэсэн байдалтай байна. Хариуцлага ярих гэхээр хэн нь ажлаа муу хийгээд байгааг олохгүй байна. ЭМДЕГ цаашдаа байх ёстой юу. Та бүхэнд Төрийн хэмнэлтийн хууль үйлчлэхгүй юм шиг байна.

ЭМДЕГ 298 ажилтантай. Үүнээс 114 хүн удирдах ажилтан байна. Өөрөөр хэлбэл гурван хүний хоёр нь даргалаад удирдах ажил хийх юм байна л даа. Та бүхэн 1.2 их наяд төгрөгийг эрүүл мэндийн салбарт зарцуулсан байна. Жилд дунджаар нэг иргэнд 400 мянган төгрөг оногдохоор байна. Улсын төсвөөс алдагдлыг нөхөж 500 тэрбум төгрөгийг өгөөд байна. Цаашдаа энэ салбар дампуурах нь байна шүү.

Тиймээс толгойг нь илж болмооргүй байна. Зарим албан тушаалтанд хариуцлага оногдуулж, эрүүл мэндийн сайдад арга хэмжээ авах саналтай байна. ЭМДЕГ бүтцийн өөрчлөлтийг хийж,  данхагар бүтцээ танах хэрэгтэй” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж