Мерлин Монрогийн үсийг Ким Кардашианд бэлэглэв

Хуучирсан мэдээ: 2022.05.10-нд нийтлэгдсэн

Мерлин Монрогийн үсийг Ким Кардашианд бэлэглэв

Мерлин Монрогийн үсийг Ким Кардашианд бэлэглэв

Роберт Риплейгийн үүсгэн байгуулсан “Итгэнэ үү байна уу өөрөө мэд” музейд Мерлин Монрогийн туг үсийг гоёмсог хайрцаганд хадгалсан байдаг. Уг үсийг Роберт Риплей өнгөрсөн долоо хоногт болсон “Met Gala” арга хэмжээний өмнө Кардашианд бэлэглэжээ. Гэхдээ энэ нь жинхэнэ үү, хуурамч уу гэдэг эргэлзээ, таамаг гарчээ.

Роберт Риплей өнгөрсөн Мягмар гаригт инстаграм дээрээ Кардашианд дугуй хэлбэртэй гоёмсог хайрцагт хийсэн үсийг бэлэглэж буй бичлэгээ нийтэлжээ. Энэ үс нь 1962 оны тавдугаар сарын 19-нд "Мэдисон сквер гарден"-д болсон тоглолтын өмнө үсчин Роберт Чампионы тайрсан үс гэж Риплей хэлсэн байна.

Тэгвэл, “TheMarilynMonroeCollection” цахим хуудсыг ажиллуулдаг Скотт Фортнер уг түүхэн дурсгалт зүйл үнэн эсэхэд эргэлзсэн дэлгэрэнгүй тайлбараа инстаграм хуудсандаа нийтэлсэн байна. Скотт Фортнер 1962 онд Монрогийн үсний засалт дээр ажиллаж байсан салоны баримтыг дэлгэжээ. Уг баримтаас үсний гарал үүслийг нарийвчлан харах боломжтой гэв. Фортнерын баталж буйгаар, 1962 оны тоглолтын үсчингээр Роберт Чампион ажиллаагүй, Кеннет гэдэг үсчин ажилласан гэжээ. Салоны баримтан дээрх огноо 1962 оны тавдугаар сарын 18, 19-ний өдрийг дурдсан байсан. Тэгвэл ерөнхийлөгч Кеннедид зориулсан гала тоглолт 19-нийх нь өдөр болсон аж.

Кеннет нэртэй үсчин нь 2013 онд 86 насандаа таалал төгссөн байна. Тэрээр Шер, Мадонна зэрэг оддын үсчин байжээ.

Мерлин Монро 1962 онд ерөнхийлөгч Жон Кеннедигийн төрсөн өдөрт очихдоо өмсч байсан даашинзаар Ким Кардашиан гангарсан нь багагүй шуугиан тарьсан. Кардашиан уг даашинзыг музейгээс зээлээр авч, “Met Gala” арга хэмжээний гоёлоороо сонгожээ.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж