752,595 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.05.10-нд нийтлэгдсэн

752,595 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 541,561,588 төгрөгийн үнийн дүн бүхий 752,595 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 20 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Увс хүнс" ХК (HUN +15.00%),  "Булган ундрага" ХК (BUN +11.26%), "Хасу-Мандал" ХК (HSR +6.25%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ард кредит ББСБ" ХК (ADB -5.48%), Монголын хөгжил үндэсний нэгдэл ХК (HAM -3.95%) болон "Айтүүлс" ХК (ITLS -3.38)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 60,993 ширхэг нэгж эрхийг 14,965,418 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 44 ширхэг үнэт цаас 11,735,034.4 төгрөгөөр тус тус арилжаалсан байна.

ТOP-20 индекс -0.56% хувиар буурч, 36,381.27 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,071,989,765,458 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж