Женнифер Лопез украинчуудыг дэмжин тоглолтод оролцоно

Хуучирсан мэдээ: 2022.05.10-нд нийтлэгдсэн

Женнифер Лопез украинчуудыг дэмжин тоглолтод оролцоно

Женнифер Лопез украинчуудыг дэмжин тоглолтод оролцоно

Женнифер Лопез долдугаар сарын 30-нд "Чертоса ди Сан Жиакомо"-д болох НҮБ-ын Хүүхдийх сангийн хандивын тоглолтод оролцоно. Тоглолт “LuisaViaRoma” гэх нэртэй ба ашиг орлогыг Украины дайнд нэрвэгдсэн иргэд, хүүхдүүдэд зориулах аж.

Дэлхий даяар НҮБ-ын Хүүхдийн сангийн төслүүдийг дэмжихэд чиглэсэн хандивын арга хэмжээний зургаа дахь хэсэг нь тус тоглолт болж байна.

Өнгөрсөн хугацаанд уг арга хэмжээг Жон Леженд, Кэти Перри, Британийн электрон хөгжмийн "Clean Bandit" хамтлаг, Италийн тенор Андреа Бочелли, Рита Ора, Рики Мартин, Элли Гулдинг нарын үзүүлбэрүүд чимдэг байв.  Энэхүү гала тоглолт нь Ванесса Хадженс, Хайди Клум, Наташа Поли, Жон Кортажарена, Синди Бруна, Каролина Куркова зэрэг бусад хүмүүсийн анхаарлыг татсан бөгөөд 2022 оны гол тоглолтуудын нэг болно.  "LuisaViaRoma" for "UNICEF" арга хэмжээний эхний хоёр тоглолт Капри руу шилжихээс өмнө Сардинид зохион байгуулж байв.

Эх сурвалж: WWD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж