Хүн болгон амьдралынхаа нэгэн үед саарал үстэй болдог. Зарим хүмүүс өсвөр насандаа, дөнгөж 20 нас гараад, зарим нь 30-40 насандаа мөнгөлөг өнгөтэй хэдэн ширхэг үс тогтож байгааг анзаарч эхэлдэг. Дөнгөж буурал болж, үсээ будах хүсэлтэй байгаа хүмүүсийн хувьд энэ үе шатанд зайлсхийх ёстой нэг нийтлэг алдаа байдаг. Энэ нь буруу төрлийн үсний будаг хэрэглэх.
Хэрэв танд тийм ч их цайвар үс байхгүй бол саарал өнгийг уусгаж өгсөн хагас тогтвортой будаг буюу “semi-permanent“ гэсэн бичигтэй будаг ашиглах нь дээр. Ингэснээр саарал үс тань үндсэн үсний өнгөтэй уусаж, натурал харагддаг.
Түүнчлэн, перминант будагч бодисоор үсээ будвал хэсэг хугацааны дараа үндсээрээ зааглаж, хоёр өөр харагддаг. Энэ нь өнгийг жигд байлгахын тулд илүү олон удаа будах шаардлагатай болно гэсэн үг юм.
Өөр нэг арга нь, хэрэв үс дөнгөж саарал болж эхэлж байгаа бол цайвар хэсгүүдийг үснийх нь үлдсэн хэсэгтэй хослуулахад туслах сор тавиулах явдал юм. Хэрэв та төрөлхийн цайвар үстэй эсвэл ихэвчлэн тодотгодог бол энэ арга үсийг улам үзэсгэлэнтэй болгоно.
Эх сурвалж: Cosmo
Холбоотой мэдээ