Хойд Солонгосын эсэргүүцдэг капиталист дүр төрх ямар байдаг вэ?

Хуучирсан мэдээ: 2022.05.10-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосын эсэргүүцдэг капиталист дүр төрх ямар байдаг вэ?

Хойд Солонгосын эсэргүүцдэг капиталист дүр төрх ямар байдаг вэ?

Хойд Солонгос бариу жинсэн өмд, будсан үс зэргийг  "капиталист зан чанарыг" харуулсан хэв маяг гэж үздэг. Мөн ийм загварын эсрэг тэмцлээ эрчимжүүлсэн гэж Хойд Солонгосын эх сурвалж "Чөлөөт Ази" радиод мэдээлэв.

Ялангуяа тус улсын Социалист эх оронч залуучуудын холбоо 20-30 насны эмэгтэйчүүдийн загварыг онилж байна гэж АНУ-ын ашгийн бус мэдээллийн хэрэгсэл нэрээ нууцалсан эх сурвалжаас иш татан мэдээлэв.

“Залуучуудын лигээс бүрдсэн эргүүлийнхэн бэлхүүсээ хүртэл урт үсээ зассан, бор үсээ өөрчлөн будсан залуус, гадаад том үсэгтэй хувцас өмссөн хүмүүс, бариу өмд өмссөн эмэгтэйчүүдийг таслан зогсоож байна” гэж эх сурвалж мэдээллээ.

Хэрвээ баригдвал эргүүлийнхэн тухайн газрын ижил загвартай хувцас өмссөн хүмүүсийн байршлыг самнаж дуустал замын хажууд хүлээх ёстой.  Дараа нь эрх баригчид тэднийг Залуучуудын холбооны оффис руу аваачиж,  үйлдсэн гэмт хэргээ бичгээр хүлээх ёстой аж.

Гэмт этгээдүүдэд  хэн нэгэн зөвшөөрөгдсөн  хувцас авчирсны дараа л сулладаг гэж эх сурвалж үргэлжлүүлэн мэдээлжээ. Хойд Солонгосын засгийн газар барууны "декадент" загварын чиг хандлагыг ангид байлгах үүднээс өнгөрсөн тавдугаар сараас хойш хамар амаа цоолох, бариу жинсэн өмд, үсний шинэ засалт зэргийг хориглосон юм.  Энэ нь тус улсын удирдагч Ким Жон Ун гадаад хэл яриа, үс засалт, хувцас хунар зэргийг "аюултай хор" гэж тодорхойлсоны дараа болсон гэж “ВВС” мэдээллээ.

Өнгөрөгч сард тус улсын залуучуудын байгууллагын гишүүд гадаадын хувцас, үсний засалтуудыг дуурайж буй үйлдлийг капиталист авир гэж тодорхойлон, орон даяар сургалт хийсэн гэж эх сурвалж нэмж хэлэв.

Эх сурвалж: Business Insider 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж