"KOICA"-ийн төслөөр улсын бүртгэлийн байгууллага дата төвтэй боллоо | News.MN

"KOICA"-ийн төслөөр улсын бүртгэлийн байгууллага дата төвтэй боллоо

"KOICA"-ийн төслөөр улсын бүртгэлийн байгууллага дата төвтэй боллоо

"KOICA"-ийн төслөөр улсын бүртгэлийн байгууллага дата төвтэй боллоо

БНСУ-ын “KOICA”-ийн буцалтгүй тусламжаар улсын бүртгэлийн байгууллагын анхан шатны нэгжийн техник хэрэгслийг болон серверийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, мэргэжлийн албан хаагчдыг чадавхжуулах төслийг хэрэгжүүлжээ. Өнөөдөр/2022.05.10/ “Улсын бүртгэлийн системийн үйл ажиллагааг дэмжих төсөл”-ийн хүрээнд “Дата төв”-ийн нээлтийн ёслолын арга хэмжээ болсон юм.

Ёслолын арга хэмжээний үеэр УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан:

-KOICA”-ийн тусламж дэмжлэгтэйгээр хэрэгжсэн төсөл өнөөдөр албан ёсоор системээ хүлээн авч байна. Улсын бүртгэлийн байгууллага 330 сум, 172 хороо, есөн дүүрэг, 21 аймагт үйл ажиллагаа явуулдаг. Энэ бүх нэгжүүдэд тоног төхөөрөмж нийлүүлэгдсэн. Мөн үүнээс гадна сургалт сайн явуулсан. Гадаад, дотоодын сургалтуудад инженер техникийн нарийн мэргэжлийн хүмүүс сургасан нь онцлог байлаа. Бид нар чамгүй хүнд үед энэ төслийг хэрэгжүүллээ. Цар тахлын үед төслийн санхүүжүүлэгчид, оролцогчдын уялдаа сайн байснаас үр дүнд хүрлээ. Улсын бүртгэлийн байгууллага төрийн томоохон хэмжээний цахимжилт, суурь үйлчилгээг үзүүлдэг. Энэ суурь үйлчилгээг тодорхой хугацаанд тоног төхөөрөмжийн ачаар үр дүнгээ өгөх нь дамжиггүй. Солонгос, Монгол талын гүйцэтгэгч компаниуд мэргэшсэн хүмүүс байлаа.

Улсын бүртгэлийн байгууллага 82 жил болж байна. Энэ хугацааны хамгийн том бүтээн байгуулалт боллоо гэж харж байна.

-Улсын хэмжээнд хамгийн том мэдээллийн санг бид бий болгож, хадгалдаг, хамгаалдаг, дамжуулдаг. Сервер компьютер мэдээлэл хадгалахаас гадна цааш нь яаж найдвартай хадгалах вэ гэдэг асуудал үүсч буй. Үүнийгээ ч дагасан технологийн шийдлийг хийж чадсан. Жишээлбэл, физик есөн сервер бий. Үүн дээр 94 виртуал сервер үүсгэсэн. Сүлжээний хувьд сүүлийн шийдлийг гүйцэтгэсэн. Мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор ямар нэгэн халдлагаас хамгаалах төхөөрөмжүүдийг суурилууллаа.

KOICA-ийн орлогч дарга Ли Жа Ён:

-2020 оноос 2022 оны хооронд Монголын улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран бүртгэлийг системийг нь сайжруулах төслийг хэрэгжүүлж байгаа. Энэ төслийн хүрээнд улсын бүртгэлийн байгууллагын иргэний бүртгэл, үл хөдлөхийн бүртгэл, хууль этгээдийн бүртгэлийг тууштай амжилттай явуулах тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, системийг сайжруулах зэргийг ажлыг хийлээ. Албаны хүмүүсийн хэлсэнчлэн энэ төсөл Монгол Улсын 21 аймаг болон бусад орон нутгуудад хэрэгжсэн учир Монголын Засгийн газрын хэрэгжүүлж буй “e-Mongolia” төсөлд хувь нэмрээ оруулж байна.

Төслийн гүйцэтгэгчээр БНСУ-ын “Uplus IT” консорциум шалгаран 2020 оны арванхоёрдугаар сарын 18-наас 2022 оны есдүгээр сарын 30-ны хооронд хэрэгжүүлэхээр гэрээ байгуулсныг “KOICA”-аас мэдэгдсэн.

УБЕГ-аас байгуулагдсан ажлын хэсэг дараах ажлуудыг хийсэн гэнэ. Үүнд:

  1. Нэгжийн болон серверийн өрөөний тоног төхөөрөмж хүлээн авах, бүртгэлийн нэгжүүдэд хүргэж өгөх ажлыг зохион байгуулав.

2021 оны тавдугаар сараас 2022 оны хоёрдугаар сар хүртэл доорхи тоног төхөөрөмжийг хүлээн авсан. Үүнд:

  • Нэгжийн тоног төхөөрөмж 7 төрлийн 2942 ширхэг
  • Сервер болон тоног төхөөрөмжүүд 30 төрлийн 104 ширхэг
  • Сервер болон аюулгүй байдлын, мэдээллийн сангийн албан ёсны лиценз 7 төрлийн 49 ширхэг.

Үүнээс нэгжийн тоног төхөөрөмжийг 21 аймаг 365 сум 8 тосгон, 9 дүүрэг 172 хороонд ажиллаж байгаа улсын бүртгэгчид хүлээлгэж өгсөн. Мөн 34 улсад байгаа МУ-н ЭСЯ, гадаадын төлөөлөгчийн газарт ГХЯ-аар дамжуулан 50 ширхэг бүртгэлийн нэгжийн тоног төхөөрөмжийн иж бүрдлийг хүргүүлэх ажлуудыг зохион байгуулсан.

  1. Шинээр байгуулах сервер, мониторинг, UPS-ны өрөөг зохион байгуулах, засвар хийгдсэн өрөөг хүлээн авах ажлын хүрээнд:

Төслийн хүрээнд мэдээллийн технологийн газрын байрны 2 дугаар давхарт шинээр байгуулах серверийн өрөө, мониторингийн өрөө, нэгдүгээр давхарт байгуулах UPS байрлуулах өрөөний зохион байгуулалт, засвар, тохижилтын ажлыг хийхэд оролцон 2020 оны 8 дугаар сард манай байгууллагад хүлээлгэн өгсөн.

  1. Мэдээллийн технологийн албан хаагчдыг мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулах ажлын хүрээнд:

Төслийн хүрээнд нийлүүлэгдэж буй тоног төхөөрөмжүүдийг суурилуулж ажиллууллах, лиценз бүхий мэдээллийн сангийн программуудыг ажиллуулах чадварыг эзэмших, мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулах уулзалтуудад оролцов. Мэдэллийн технологийн албан хаагчдыг мэргэшүүлэх сургалтыг дотоод  болон гадаадын гэсэн хоёр хэлбэрээр зохион байгуулсан.

Дотоодод хийгдэх сургалт дөрвөн сэдвийн 11 төрлийн нийт 51 хоногийн сургалтыг  2021 оны 11-12 дугаар сард мэргэжлийн сургалтын байгууллагаар хийлгэхэд МТ-ийн албан хаагчдыг хамруулсан.

Гадаадад хийгдэх сургалт дөрвөн сэдвийн 22 төрлийн нийт 23 хоногийн сургалтыг 2022 оны 4-6 дугаар сарын хооронд зохион байгуулахаар төлөвлөгдсөн. Сургалтууд хийгдэж эхэлсэн.

  1. Төслийн гүйцэтгэгч компанитай уулзалт зохион байгуулах, баталгаажуулах ажлын хүрээнд:

Төслийн гүйцэтгэгч БНСУ-ын консорциум бөгөөд цар тахлын үед төсөл хэрэгжиж буй онцлогтой учир хэрэгжүүлэгч байгууллагатай хийгдэх бүх уулзалтууд онлайнаар хийгдэж байсан. Уулзалтын тэмдэглэлийг төслийн багаас ирүүлж уулзалтад оролцсон ажилтан танилцан,  баталгаажуулан хүргүүлж байв.

  1. Тулгарсан асуудал шийдвэрлүүлэх ажлын хүрээнд:

Төслийн санхүүжүүлэгч байгууллага КОЙКА-тай байнгын холбоотой байж төслийн хүрээнд гарч буй аливаа бэрхшээл асуудлыг цаг тухайд мэдээлэл солилцон Ерөнхий газрын даргад танилцуулан шийдвэрлүүлэх арга хэмжээг авч ажиллалаа. Тухайлбал серверийн өрөө шинээр байгуулагдаж хүчин чадал өндөртэй тоног төхөөрөмж, генератор, ups суурилагдах үед одоо байгаа тогны хүчдэл ажлуулж дийлэхгүй тооцоолол гарсан учир цахилгааны эх үүсвэрийг өргөтгөх шаардлага тулгарсан. Иймд төсвийн эх үүсвэрийг шийдүүлж цахилгааныг өргөтгөх ажлыг зохион байгуулсан.

KOICA-ийн "abc" хөтөлбөрт хамрагдсан:

БНСУ-ын засгийн газраас Covid-19 цар тахлын халдвар хамгааллаар олон улсад хэрэгжүүж буй хамтын ажиллагааны хүрээнд “Улсын бүртгэлийн системийн үйл ажиллагааг дэмжих төсөл (2020~2022/”-өөр дамжуулан улсын бүртгэлийн системийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах үүднээс Covid-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх хэрэгсэл нийлүүлэв.

Манай байгууллага нь тусгай чиг үүргийн хүрээнд  цар тахлын хэсэгчилсэн болон хатуу, хөл хорионы үед ч төрийн үйлчилгээг тасралтгүй хүргэн ажилласан  ба энэхүү хүнд үеийг даван туулахад халдвар хамгааллын хэрэгсэл цагаа олсон тусламж болсон.

Ариутгалын хэрэгслийг 21 аймаг, нийслэлийн улсын бүртгэлийн хэлтэсээр дамжуулан албан хаагчдад хүргэн өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж байна. /Нийт хүлээн авсан ариутгалын хэрэгслийн тоо: 12 төрлийн нийт 518’370 ширхэг./

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-05-10 213.87.154.63

>>>>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — http://Hot24.pw

Avatar

Зочин 2022-05-10 139.5.218.120

Мөнгөө халамжид өгчхөөд өөрсдөө гуйлга гуйгаад л дан гадны дэмжлэг тусламж. Бидэнд хийж чадах зүйл байна уу?

Avatar

Зочин 2022-05-10 66.181.187.200

Zasss hen tegej halamj avaad baigaan! Heden ueree halamj awj yaduu yawaarai gulug min. h**** har tolgoi deer chin buug

Avatar

Зочин 2022-05-10 192.82.68.68

Өмхий Америк Япон Европ Солонгос гэнэ. Үргэлж тусламж авна. Орос ах гэнэ. үргэлж дарамтлуулна. үхэр монгол оо гэж.

Avatar

Зочин 2022-05-10 66.181.191.153

Монгол иргэдийн мэдээлэл дахин эрсдэлд оржээ.

Avatar

бүртгэл 2022-05-10 66.181.166.134

хамар Ганболдын гэрлэлтийн бүртгэлийг цуцалж өгдөг хүмүүс мөн үү? энэ бол ноцтой асуудал ш дээ. Авгайдаа хөрөнгөнөөсөө хувааж өгөхгүйн тулд энэ байгууллагад хандах ёстой юу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж