Шинжлэх ухаан, технологи, сансар судлалын салбарын акул Элон Маск дэлхийн тойрог замд 12 мянган ширхэг хиймэл дагуул байрлуулж, цэнхэр гаригийн өнцөг булан бүрт өндөр хурдны интернэт нэвтрүүлэх хүсэлтэй билээ. Энэ ажил нь ч аль хэдийнэ хэрэгжиж, 32 улсад үйлчилгээгээ нэвтрүүлээд буй.
Одоогоор “Starlink”-ийн 1100 хиймэл дагуул дэлхийн тойрог замд байна.
Тэгвэл 100 mbps хурдтай “SpaceX” компанийн “Starlink” интернет Монголд үйлчилгээгээ нэвтрүүлэхэд нэг алхам ойртжээ. Тодруулбал, өнгөрөгч гуравдугаар сарын 21-ний өдөр улсын бүртгэлийн ерөнхий газар “Старлинк Сервисес Монголиа” компани бүртгэгдэж, гүйцэтгэх захирлаар нь Лаурен Эшли Дрейер гэх “Starlink Lithuania”-ийг удирддаг бүсгүй бүртгүүлжээ. Үйл ажиллагааны чиглэл нь бизнесийн зөвлөгөө өгөх, мэдээллийн технологийн үйл ажиллагаа гэнэ.
Харин эцсийн өмчлөгчөөр нь алдарт Элон Маск бүртгэгдсэн аж.
Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж харна уу
Холбоотой мэдээ