Юн Сук Ёлыг тангараг өргөх үеэр тэсрэх бөмбөг дэлбэлэхийг завдсан уу?

Хуучирсан мэдээ: 2022.05.10-нд нийтлэгдсэн

Юн Сук Ёлыг тангараг өргөх үеэр тэсрэх бөмбөг дэлбэлэхийг завдсан уу?

Юн Сук Ёлыг тангараг өргөх үеэр тэсрэх бөмбөг дэлбэлэхийг завдсан уу?

БНСУ-ын шинэ ерөнхийлөгч Юн Сук Ёл өнөөдөр /2022.05.10/ ажлаа албан ёсоор хүлээж авч, тангараг өргөж байна. Тангараг өргөх ёслол орон нутгийн цагаар 11:00 цагт Үндэсний ассамблей ордонд боллоо. Ёслолын ажиллагаанд 41 мянга орчим хүн цуглав. Гэтэл энэ үеэр тэсрэх бөмбөгтэй халдлага болж болзошгүй талаар мэдээ тархсан тул цагдаа нар шалгаж эхэлжээ.

“Bobaedream” нэртэй цахим хуудсанд өчигдөр орой /2022.05.09/ нэгэн үл таних этгээд ёслолын үеэр тэсрэх бөмбөг дэлбэлэх хамсаатан хайж буй тухайгаа бичсэн байна. Үл таних этгээд үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Юн Бонг Гилийн тухай мөн бичлэгтээ дурджээ. Юн Бонг Гил нь 1910-1945 онд Японы колоничлолын үеэр Солонгосын хойгийг дэлбэлж байсан хүн юм. Энэ тухай Өмнөд Солонгосын Үндэсний цагдаагийн газраас мэдээлэв. “Bobaedream”-д орсон мэдээлэл дор 60 гаруй сэтгэгдэл байсныг устгуулжээ. Тус этгээд хэн болохыг олж тогтоосон бөгөөд удахгүй Сеочо хотын цагдаагийн газарт шилжүүлж, албан ёсны мөрдөн байцаалтыг эхлүүлнэ гэв.

Юн Сук Ёл өнгөрсөн шөнө албан өрөөнийхөө доор байрладаг газар доорх хоргодох байранд Штабын дарга нарын нэгдсэн хорооноос мэдээлэл авснаар түүний ажил эхэлжээ. Уг газар доорх байранд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралддаг.

Үүний дараагаар шөнө дунд Юны засаглал эхэлснийг тэмдэглэж, Сөүл хотын төвд хонх дуугаргах ёслол болжээ. Олон нийтийн дундаас сонгогдсон нийт 20 төлөөлөгч Босингак танхимд 33 удаа хонх цохив.  Хонх цохих зан үйл нь Чусон гүрний үеэс эхлэлтэй. Тухайн үед шөнийн хөл хорио дуусч, шинэ өдөр эхэлж буйг илтгэн өглөөний 04:00 цагт Босингакийн хонхыг 33 удаа цохидог байжээ. Үүнээс гадна бусад янз бүрийн соёлын арга хэмжээ ч зохион байгуулагдсан байна.

Шинэ ерөнхийлөгч тангараг өргөх үеэрээ улс орноо либерал ардчилал, зах зээлийн эдийн засгийн суурин дээр сэргээн босгоно гэдгээ амлажээ. Мөн цөмийн зэвсгээс ангижрах арга хэмжээ авбал Хойд Солонгостой эдийн засгаа сэргээнэ гэлээ.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж