Наадмын ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар ажиллана

Хуучирсан мэдээ: 2022.05.10-нд нийтлэгдсэн

Наадмын ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар ажиллана

Наадмын ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар ажиллана

Ардын хувьсгалын 101 жилийн баяр наадмыг 100 жилийн ойтой  нь хамтатган өргөн дэлгэр тэмдэглэхээр Засгийн газраас төлөвлөж байгаа билээ.  Учир нь, монголчууд хоёр жил шахам наадмаа тэмдэглээгүй юм.  Тодруулбал, 2020 оны баяр наадмыг цомхон хүрээнд "13 дугаар зуун" цогцолборт үзэгч, наадамчин олонгүйгээр зохион байгуулж байсан юм. Харин 2021 онд баяр наадмыг тэмдэглэхийг Засгийн газраас хориглосон. 

Баяр наадмын комиссоос Үндэсний их баяр наадмын Ерөнхий найруулагчийг сонгон шалгаруулдаг.  Энэ жилийн баяр наадмыг хэн найруулах нь сонирхол татаж байна. Тэгвэл "Фантастик" продакшны найруулагч Б.Тамир наадмын ерөнхий найруулагчаар ажиллах санал тавьсан ч татгалзсан байна. Харин Улсын драмын эрдмийн театрыэ уран бүтээлчид хариуцахаар болжээ.  Тодруулбал, наадмын ерөнхий найруулагчаар Соёлын гавъяат зүтгэлтэн Н.Наранбаатар дөрөв дэх удаагаа ажиллах юм байна.

Өмнө нь 2016, 2017, 2018 оны баяр наадмыг Н.Наранбаатар, харин 2019 оны наадмыг Г.Цоггэрэл, 2020, 2021 оны наадмыг Б.Баатар найруулсан. 

Дашрамд сонирхуулахад, өнгөрсөн дөрөвдүгээр сард Засгийн газраас Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн барихаар тогтсон. Тус хуулийг шинэчлэн баталснаар,

  • Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах эрх зүйн орчин боловсронгуй болно.
  • Үндэсний их баяр наадмаар барилдах бөх, уяач, сур харваач болон шагайн харваачийн эрх, үүрэг тодорхой, хуулийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын механизм боловсронгуй болно.
  • Допинг хэрэглэсэн бөх, харваач, уяач зэрэг болон тэдгээрийн багш, дасгалжуулагч, дэвжээ зэрэгт хариуцлага тооцох олон улсын механизм бүрдсэнээр допинг хэрэглэх нь багасч, үүнээс үүдэлтэй баяр, наадмыг маргаангүй зохион байгуулах нөхцөл бүрдэнэ гэж хууль санаачлагчид нь үзэж байгаа юм. 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж