Украинд батлан хамгаалахын зээл олгох тухай тогтоолыг батлав

Хуучирсан мэдээ: 2022.05.10-нд нийтлэгдсэн

Украинд батлан хамгаалахын зээл олгох тухай тогтоолыг батлав

Украинд батлан хамгаалахын зээл олгох тухай тогтоолыг батлав

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өчигдөр /2022.05.09/ Украины батлан хамгаалах салбарт зээл олгох, түрээслэх тухай тогтоолд гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслол Цагаан ордонд болсон тухай "Укринформ" хуудас мэдээлэв.

Украины батлан хамгаалах салбарт зээл олгох, түрээслэх тухай тогтоолыг өнгөрсөн сард АНУ-ын Конгрессын хоёр танхим баталсан. Сенат дөрөвдүгээр сарын 6-нд тогтоолын төслийг санал нэгтэй дэмжиж, улмаар Төлөөлөгчдийн танхим 28-ны өдөр дэмжжээ.

Тогтоолын дагуу АНУ-ын ерөнхийлөгч зэвсэг, цэргийн техник, эм, хүнс гэх мэт зүйлсийг Украинд шилжүүлэх үйл явцыг түргэсгэхийн тулд зээл олгох хөтөлбөрийг ашиглах боломжтой юм байна. Хүлээн авагч улс дараа нь зардлаа төлөх нөхцөлтэй ажээ.

Батлан хамгаалахын зээл, түрээсийн хөтөлбөрийг дэлхийн хоёрдугаар дайны үед ашиглаж байсан. Энэхүү хөтөлбөрийн тусламжтайгаар АНУ холбоотнуудаа түргэн шуурхай зэвсгээр хангаж чадсан.

Эх сурвалж: UKRINFORM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж