“Бямбасүрэн дарга аа, та ажлаа хийдэггүй бол хийдгээр нь яриул”

Хуучирсан мэдээ: 2022.05.10-нд нийтлэгдсэн

“Бямбасүрэн дарга аа, та ажлаа хийдэггүй бол хийдгээр нь яриул”

“Бямбасүрэн дарга аа, та ажлаа хийдэггүй бол хийдгээр нь яриул”

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан 10.00 цагт эхлэв. Тус байнгын хорооны 2021 оны аравдугаар сарын 19-ний өдрийн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 05 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Эрүүл мэндийн сайдын мэдээлэл хийлээ.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл тайлант хугацаанд дөрвөн удаа хуралдаж, 16 асуудал хэлэлцэн, Эрүүл мэндийн даатгалын санг удирдан чиглүүлэх, нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр 8, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар дөрөв, ажлын албаны дотоод үйл ажиллагаатай холбоотой нэг, нийт 13 тогтоол гаргаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллажээ.

НББХ-ны хорооны гишүүд тайлантай холбогдуулан асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн С.Чинзориг: –ЭМДЕГ болон орон нутгийн ажилчдын харьцаа харьцангуй байгааг хэрхэн шийдвэрлэх вэ? Эрүүл мэндийн даатгалын хувь буураагүй байна. Эрүүл мэндийн даатгалд хамрагдалтын хувь улсын дүнгээр буураагүй байна. Шимтгэл төлөлт 2021 онд 2020 оноосоо 200 мянгаар буурсан байна. 830 мянга байсан бол одоо 610 мянга болоод 220 мянгаар аж ахуйн нэгж байгууллагын ажилтан шимтгэл төлөгч буурсан байна. Энэ юутай холбоотой гэж та бүхэн үзэж байна вэ? Төр хүүхэд, ахмад настны эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцдаг. Энэ тоо 500 мянгаар өсчихсөн байна. Ахмадууд огцом 500 мянгаар нэмэгдмээргүй юм. Хүүхдийн тоо нэг жилд 500 мянгаар нэмэгдмээргүй юм. Энэ яагаад ингэж огцом өсөв?

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: –Гүйцэтгэлийн санхүүжилтийн талаар ярья. Гүйцэтгэлээр санхүүжихэд тодорхой хугацаа шаардлагатай байна. Ялангуяа орон нутаг болон нийслэлд ялгаатай байна. 2021 оны төсвийн тодотгол цэвэр эрүүл мэндийн салбарт хийгдсэн. Үүнээс 110 тэрбумыг ялангуяа хөдөө орон нутагт тоног төхөөрөмж худалдаж авахад зарцуулсан. Бид орон нутгийн нэгдсэн эмнэлгийг чалдавхижуулах зорилгоор хөрөнгө оруулалтуудыг үе шаттай хийсэн. Цаашид эрчимжүүлнэ. Тийм учраас 2-3 жилийн хугацаа шаардагдах байх гэж бодож байна.

ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн: -Covid-19-ийн нөхцөл байдлаас хамаараад ажил хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн тоо буурсан. Мөн цар тахлаас болоод халамж авч буй хүмүүсийн тоо өссөн. Мөн энэ нь нийгмийн халамж авах зайлшгүй шаардлагатай хүмүүсийн тоо өссөнтэй холбоотой. ЭМДЕГ 2577 эрүүл мэндийн байгууллагатай гэрээтэй ажиллаж байна. Үүний 78 нь улсын эрүүл мэндийн байгууллага, 338 нь хувийн хэвшлийн лавлагаа шатлалын байгууллага, 536 нь анхан шатны эрүүл мэндийн байгууллага, бусад нь эмийн сан. Гүйцэтгэлийн санхүүжилт гэдэг утгаар тэнд тэдэн төгрөг, тэр хувийн хэвшилд тэдэн төгрөг өгөх ёстой гэсэн зүйл байхгүй. 2021 оны 12 дугаар сарын байдлаар улсын эмнэлэг нэг тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байна. 2022 оны нэгдүгээр сард нэмэлтээр 196.7 тэрбум төгрөгийн санхүүжилт нэмэлтээр авсан.

Байнгын хорооны дарга М.Оюунчимэг: –Бямбасүрэн дарга аа, та өөрөө ажлаа хийдэггүй юм бол хийдэг хүнээр нь яриул л даа. Улсын аль аль эмнэлэг тэд, хувийн хэвшлийн аль аль эмнэлэг тэд гээд нэршлээр нь гаргаатах гэж хэлсэн шүү дээ.

ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн: -Эрүүл мэндийн яамны харъяа эмнэлэгт 277.6 тэрбум, Нийслэлийн эрүүл мэндийн газрын харъяа эмнэлэгт 160.6 тэрбум, анхан шатны тусламж үйлчилгээнд 298.3 тэрбум, орон нутагт 240.8 тэрбум, бусдад 29.6 тэрбум төгрөгийн санхүүжилт 2021 оны арванхоёрдугаар сарын байдлаар олгосон байна.

УИХ-ын гишүүн С.Чинзориг: –Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллага яагаад 30-аар буурсан бэ? Татан буугдсан юм уу? Хувийн хэвшлийнх нь зөрөөд 30-аад нэмэгдсэн байх юм. Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагууд татан буугдаад, хувийн хэвшил болод байгаа юм уу?

Эрүүл мэндийн үндэсний зөвлөлийн дэд дарга Д.Дэмбэрэл: -Нийгмийн даатгалаас эрүүл мэндийн даатгал биеэ дааснаас хойш нэлээд ажил хийгдсэн. 2021 онд бид УИХ-аас өгсөн чиглэлийн дагуу шинэчлэл хийж байна. Шинэчлэлийн процесс шаггүй хүндрэлтэй байгааг манай УИХ-ын гишүүд ойлгох байх аа. Бид шинэчлэлийг шууд зарлаад, шинэчлэл ард түмэнд нэлээн хүлээлт үүсгэсэн. Төр хариуцдаг иргэдийн үнэлэмжийг нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг УИХ-аас авсан. 0-18 насны хүүхдийн тоо доогуур гардаг байсныг дээшээ тавьсан. Аж ахуйн нэгжүүдийн хамралтын хүрээ 200 мянгаар буурсан нь үнэн. Аж ахуйн нэгжүүд, байгууллагууд эндээс дүгнэлт хийх байх, УИХ ч дүгнэлт хийх байх. Аж ахуйн нэгжүүд 2020 оноос хойш дампуурч, нийгмийн даатгал төлөх боломжгүй байна. Эрүүл мэндийн даатгал дээр төр хариуцах иргэдийн тоо өсөөд байгаа нь УИХ-аас авч байгаа халамжийн бодлоготой хамааралтай. Энэ хоёр бол нийгэмд хийх томоохон дүгнэлт болж үлдэнэ гэж бодож байна.

НББХ-ны дарга М.Оюунчимэг: –Эрүүл мэндийн даатгалын сан Эрүүл мэндийн яамны харъяа сан биш шүү дээ. Энэ чинь эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж буй хүн бүхний төлж буй төлбөр. Тиймээс хүн бүхэнд хүрч үйлчлэх, салбартаа илүү ашигтай ажиллах, энэ сангаа арвижуулах, ашигтай байлгах нь үндэсний зөвлөлийн гол үүрэг шүү дээ. Өөр нэг яамны ажил юм шиг утгагүй болгоод яваад байна шүү. Гишүүдийн асуултад тодорхой хариулаарай. Энд айгаад, болгоомжлоод байх зүйл байхгүй шүү.

Д.Батлут: -Гүйцэтгэлийн санхүүжилт, анхан шатны эмнэлгүүдийн хувьсах зардал юу ч болж байгаа юм бол, мэдэж байгаа ч юм алга. Орон нутагт ажиллаж байгаад ирлээ. Орон нутагт хөл, толгойгоо олохгүй байдалтай. Сайд маань нэлээн хурдтай ажиллах шаардлагатай байна. УИХ, байнгын хорооноос шаардлагатай шийдвэрүүдийг гаргаж өгсөн. Маш сайн дэмжиж байгаа. ЭМДҮЗ-ийн 3-р тогтоолтой холбоотой хэдэн асуулт асууя. Үйлчилгээний өртгийг бууруулсан шалтгаан юунд байна вэ? ЭМДҮЗ-ийн тогтоолоор иргэдийн авах үйлчилгээ нэмэгдсэн гэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж