Украин Европын холбоонд элсэхэд олон жил шаардагдана гэв

Хуучирсан мэдээ: 2022.05.10-нд нийтлэгдсэн

Украин Европын холбоонд элсэхэд олон жил шаардагдана гэв

Украин Европын холбоонд элсэхэд олон жил шаардагдана гэв

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Европ дахины ирээдүйн асуудлаарх бага хурлын үеэр Украиныг аль хэдийнэ Европын гэр бүлийн гишүүн болсон гэж хэлжээ. Уг бага хурал Францын Страсбург хотод болсон.

Европын холбоонд байдаггүй орнуудыг Европын гэр бүлд нэгдэх боломжтой болгохын тулд шинээр “Улс төрийн нийгэмлэг” байгуулах саналыг Макрон дэвшүүлжээ. Франц улс Европын холбооны зөвлөлийг одоогоор тэргүүлж буй тул Макрон бага хурлын үеэр энэ тухай онцлон тэмдэглэсэн байна.

“Украинчууд тэмцэл, эр зориг, зүрх сэтгэлээрээ аль хэдийнэ Европын, манай гэр бүлийн гишүүн болсон. Гэсэн хэдий ч Европын холбоонд албан ёсоор элсэх үйл явц нь маш олон жил үргэлжилнэ. Магадгүй хэдэн арван жил ч болж мэднэ. Бид гишүүнчлэлийн стандартаа бууруулахгүй л бол хэцүү” гэж тэр хэллээ. Тэрбээр Европыг улс төрийн болон Европын холбооноос илүү өргөн цар хүрээнд зохион байгуулах арга замыг эрэлхийлж байна. Үүний тулд “Европын улс төрийн хамтын нийгэмлэг” байгуулахыг зорьж байна.

Уг нийгэмлэгийг байгуулснаар Европын орнууд улс төр, аюулгүй байдал, эрчим хүч, тээвэр, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, хүмүүсийн шилжилт хөдөлгөөн зэрэг олон шинэ талбарт хамтран ажиллах боломжтой болно гэжээ. Түүнчлэн нийгэмлэгт элсэх нь Европын холбооны гишүүнчлэлийг баталгаажуулахгүй гэдгийг тэр анхаарууллаа.

Эх сурвалж: UKRINFORM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж