АНУ-ын тэрбумтнууд алтан паспорт шаардаж байна

Хуучирсан мэдээ: 2022.05.10-нд нийтлэгдсэн

АНУ-ын тэрбумтнууд алтан паспорт шаардаж байна

АНУ-ын тэрбумтнууд алтан паспорт шаардаж байна

Олон тооны чинээлэг америкчууд Шинэ Зеланд, Португаль зэрэг аюулгүй орнуудын иргэншил олгох алтан паспорт худалдаж авах болжээ.

Дэлхий даяарх чинээлэг хүмүүст иргэншил олгоход нь тусалдаг “Henley&Partners” компаниас мэдээлснээр, 2019 оноос хойш АНУ-ын тэрбумтнуудын дунд алтан паспортын борлуулалт 337 хувиар өсчээ. Энэ нь цар тахал, уур амьсгалын өөрчлөлт, иргэдийн эмх замбараагүй байдал гэх мэт хүчин зүйлсээс шалтгаална. 2019 оноос хойш АНУ-д олон тооны эсэргүүцлийн жагсаал өрнөж, үндэстнийг хагаралдуулсаар байгаа тул чинээлэг иргэд ирээдүйдээ санаа зовж буй юм.

“Henley&Partners”-аас гадна баячуудад давхар иргэншил авахад нь тусалдаг олон компани байдаг аж. “Latitude Residency & Citizenship”, “Dasein advisors” компаниудын мэдээлснээр, өнгөрсөн гурван жилийн хугацаанд АНУ-ын үйлчлүүлэгчдээс сүүлийн 20 жилд байгаагүй их хүсэлт ирж байна гэв.

Давхар иргэншил авах хамгийн эрэлттэй газруудад Шинэ Зеланд, Португаль, Мальта, Австри зэрэг улс багтаж байна. Эдгээр улс нь өргөдөл гаргагчдад хамгийн олон давуу талыг санал болгодог.

Түүнчлэн чинээлэг хүмүүст иргэншил санал болгодог улсууд нь тэднийг эх орондоо их хэмжээний хөрөнгө оруулалт хийхийг уриалдаг аж. Тухайлбал, Португаль улсын хувьд өргөдөл гаргагч нь хамгийн багадаа 200 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийх шаардлагатай.

Португаль улс хариуд нь таван жилийн хугацаатай алтан виз санал болгож, улмаар паспорт авахад уг визээ ашигладаг юм байна. Тэгвэл Мальта улсын иргэншил авахыг хүсэгчид Үндэсний хөгжлийн санд 740 мянгаас дээш, үл хөдлөх хөрөнгөд 860 мянгаас дээш, буяны ажилд 12 мянгаас дээш ам.долларын хөрөнгө оруулах шаардлагатай. Хэрвээ үйл явцыг илүү хурдасгахыг хүсвэл Үндэсний хөгжлийн санд 925 мянган ам.доллараас дээш төлбөр төлөх ёстой ажээ.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж