Ebit.mn олон улсын крипто бирж зүүн азийн улс орнуудад үйл ажиллагаагаа явуулж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2022.05.10-нд нийтлэгдсэн

Ebit.mn олон улсын крипто бирж зүүн азийн улс орнуудад үйл ажиллагаагаа явуулж эхэллээ

Ebit.mn бирж нь 2021 оны 11 дүгээр сараас Олон улсын крипто бирж зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд дэлхийд өрсөлдөхгүйц олон улсын крипто бирж болох зорилт тавин,  ажилласаар байна. Дэлхийн Топ Binance, Huobi, Okex биржүүдтэй холбогдсон бөгөөд дэлхийд тренд болж буй, алдартай 100 орчим койныг хамгийн хямд ханшаар найдвартай, түргэн шуурхай арилжаалах боломжийг олгож ажилладаг билээ.

Мөн Ebit бирж нь олон улсын зах зээлд гарах зорилтын анхны алхам амжилттай болж XT.com биржтэй хамтран ажиллах гэрээ     3 дугаар сарын 30 нд байгуулсан билээ. XT.com нь дэлхийн шилдэг 31 биржийн нэг бөгөөд 3 сая гаруй бүртгэлтэй хэрэглэгч, XT экосистемийн 7 сая гаруй хэрэглэгчтэй, 24 цагийн арилжааны хэмжээгээр 28-д, листлэсэн койны тоогоор 10-т, дундаж liquidity-гээр 11-т жагсдаг, 7 төрлийн фиат хослол, 300 гаруй арилжааны хослолтой бирж юм.

Цаашлаад EBIT Олон Улсын Крипто Бирж дээр листлэгдсэн Монгол койнууд XT.com бирж дээр листлэгдэж олон улсын зах зээлд өрсөлдөх боломжоор хангахаар ажиллаж байгаа бөгөөд мөн XT.com бирж дээр листлэгдсэн шинэ койнууд EBIT бирж дээр листлэгдэх юм.

Ebit.MN олон улсын крипто бирж зүүн азийн улс орнуудад үйл ажиллагаагаа явуулж эхэллээ

EBIT Олон Улсын Крипто Биржийн олон улсын зах зээлд гарах зорилтын хүрээнд 2022 оны 5 дугаар сард Зүүн азийн Малайз, Индонез, Филиппин, Сингапур болон Вьетнам улсуудын  түнш байгууллагуудтай хамтран салбар нэгжээ амжилттай нээж үйл ажиллагаагаа өргөжүүллээ.

Энэхүү улсууд нь нийт 525 сая хүн амтай бөгөөд түүний 23,7 сая нь идэвхитэй крипто хэрэглэгчтэй, крипто ертөнцийн томоохон зах зээл юм. Азийн топ биржүүдийн нэг болох зорилт тавин ажиллаж буй EBIT койны олон улсын 𝐈𝐄𝐎 𝟐𝟎𝟐𝟐 оны 𝟓-р сарын 𝟏𝟓-аас 𝟕-р сарын 𝟏𝟓 хүртэл явагдана.

Олон улсын IEO-ийн эхлэх ханш $𝟬.𝟬𝟬𝟭𝟮 буюу ₮𝟯.𝟳𝟮 байх бөгөөд дараах 𝟱 улс орнуудад явагдах юм

 

УЛСНийт хүн ам /2021/Нийт Крипто хэрэглэгч /2021/
Индонез278 сая12 сая
Вьетнам97 сая5,9 сая
Филиппин112 сая4,3 сая
Малайз32,7 сая1 сая
Сингапур5,9 сая550 мянга
Нийт525 сая23,7 сая

 

EBIT.mn Олон Улсын Крипто Бирж нь 2022 ондоо багтаан  Арабын Нэгдсэн Эмират Улс, Пакистан, Энэтхэг, Бангладеш, Шри-Ланка, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс, Бүгд Найрамдах Нижер Улс орнуудад үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөн ажиллаж эхлээд байна.

Анхааруулга:

EBIT койны олон улсын IEO нь зөвхөн EBIT/USDT хослолоор Ebit.mn бирж дээр явагдах тул одоо EBIT койн эзэмшигч нар олон улсын IEO дуусаж, 7-р сарын 20-нд хоёрдогч арилжаа эхэлмэгц EBIT/USDT хослолоор арилжаанд шууд оролцох боломжтой юм.

Холбоо барих:

Утас: +976 77478737

Website:    https://www.ebit.mn/

Facebook:  https://www.facebook.com/ebit.mn

Instagram: https://www.instagram.com/ebit.mn/

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж