Хамгийн олон хувь
борлогдсон “The Millennium Trilogy” буюу цуврал гурван романы нэгээр кино
хийхээр болжээ. Зохиолч Stieg Larsson-ы бүтээл болох эдгээр гурван роман
хэвлэгдсэнээсээ хойш 44 оронд 40 сая гаруй хувь борлогдсон юм.
Цувралын хамгийн эхнийх буюу “The Girl with the Dragon
Tattoo” нь ийнхүү дэлгэцийн бүтээл болоход бэлэн болсон байна.
Уг киног найруулагч David Fincher найруулж, гол дүрд Daniel
Craig болон Rooney Mara нар тоглохоор болсон байна. Киноны зураг авалт хараахан
эхлээгүй байгаа ба ирэх оны арванхоёрдугаар сарын 21-нд нээлтээ хийхээр
төлөвлөөд байгаа аж.
Н.Наран