Улсын төсөвт 7.2 их наяд төгрөгийн татварын орлого бүрдүүлжээ

Хуучирсан мэдээ: 2022.05.10-нд нийтлэгдсэн

Улсын төсөвт 7.2 их наяд төгрөгийн татварын орлого бүрдүүлжээ

Улсын төсөвт 7.2 их наяд төгрөгийн татварын орлого бүрдүүлжээ

Монголын татварын алба өнгөрсөн оны жилийн эцсийн тоон мэдээгээр улс, орон нутгийн төсөвт 7.2 их наяд төгрөгийн татварын орлого бүрдүүлжээ. Тодруулбал, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 33.3 хувийг, нэмэгдсэн өртгийн албан татварын 17.1 хувийг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 22.1 хувийг, бусад татвар 27.5 хувийг тус тус эзэлсэн байна.

Татварын орлогын 7.2 их наяд төгрөг Монгол Улсын нийт төсвийн 53.2 хувийг эзэлж буй юм.

Татварын өдрүүдээр татварын байгууллагаас шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжүүдийг зарлав.

Энэ оноос татвар төлөгч аж ахуйн нэгжүүдийг ялгаатай авч үзэн тодруулж байгаа аж. Тухайлбал, дунд ангиллын татвар төлөгчдийг 3 тэрбум төгрөгөөс 20 тэрбум төгрөг хүртэл, жижиг ангиллын татвар төлөгчдийг жилийн борлуулалтын орлого 50 сая төгрөгөөс дээш 3 тэрбум төгрөг хүртэл, бичил ангиллынхныг 50 сая төгрөгөөс бага орлогоор тооцон тодруулжээ. Үүнээс бичил ангиллынхан жилд нэг удаа 1 хувиар татвар төлж буй аж.

Том ангиллын шилдэг татвар төлөгчөөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Оюутолгой” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Болд төмөр Ерөө гол” ХХК-иуд тодорсон байна.

Дунд ангилалд “Юни трансмишн нэтворк", “Мастер тайм”,“Монголфарм”, “Дижитал сэйлс чаннел”, "Сэйлэс энд сервис" “БСБ корпорэйршн” компаниуд тодорчээ.

Жижиг ангилалд “Ньюсэнтюри ложистик”, “Их мөнх наран”, “Татах хүч”, ХАНЛАБ шалгарсан байна.

Бичил ангилалд “Эй энд Би инженеринг”, ТТК, “Алтайхангай бүрд”, “ЭМ СИ ПИ СИ” ХХК-иуд тус тус тодров.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж