Владимир Путины гимнастикч амраг хөл хүнд болсон байж болзошгүйг "Daily mail" мэдээлэв. Энэ мэдээг сонсоод Путин маш их цочирдсон гэж эх сурвалж хэлжээ.
Өдгөө 69 настай ОХУ-ын ерөнхийлөгч 2008 оноос хойш Олимпийн алтан медальт 38 настай Алина Кабаеватай нууц харилцаатай байсан гэдэг. Тэднийг аль хэдийнэ хоёр хүүхэдтэй болсон гэлцдэг ч Путин хүлээн зөвшөөрөөгүй байна.
Тэгвэл Оросын "General SVR" телеграм мэдээллийн суваг Кабаеваг дахин хөл хүнд болсон гэж мэдэгдэв. Гэрчүүдийн хэлснээр Владимир Путин сэтгэлээр унасан байдалтай, хөндий харагдсан гэжээ.
Путин, Кабаева нарын анхны хүү 2015 онд Швейцарьт асар өндөр нууцлал, аюулгүй байдал дор төрсөн гэдэг. Швейцарийн "Sonntagszeitung" сонины мэдээлснээр, хоёр дахь хүү нь 2019 онд Москвад төржээ.
Дашрамд дурдахад, Кремлийн суртал ухуулгад оролцсоных нь төлөө Европын холбооноос Кабаевагийн эсрэг хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Кабаева ОХУ-ын эсрэг авах арга хэмжээний зургаа дахь багцад багтжээ.
Эх сурвалж: DAILY MAIL
Холбоотой мэдээ