Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлснээр, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 5-ны өдрүүдэд авто замаар 2891 чингэлэг, төмөр замаар 499 чингэлэг, оны эхнээс нийт 4,039.7 мян.тн нүүрс экспортод гарчээ.
Мөн хугацаанд авто замаар 299 чингэлэг, төмөр замаар 225 чингэлэг буюу оны эхнээс 492.8 мян.тн зэсийн баяжмал экспортолсон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 23.1 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Харин он гарснаас хойш манай улс 3,371.9 тн катодын зэс экспортолжээ.
Төмрийн хүдэр, баяжмалын тухайд авто замаар 20, төмөр замаар 927 чингэлэг буюу оны эхнээс нийт 1,056.2 мян.тн-ыг экспортолжээ.
Төв банк оны эхнээс тавдугаар сарын 5-ны байдлаар 4,060.8 кг алт худалдан авсан байна.